З.БАТЦЭЦЭГ

 

Оросууд Украинд "түрэмгийлж" болзошгүй тул Украины дүрвэгсдийг их хэмжээгээр оруулахаар Польш улс бэлтгэлээ базааж эхэлжээ. Энэ тухай “Onet Warszawa” мэдээлэв.

Польшийн засгийн газар дүрвэгсдийг байрлуулах боломжит газруудын жагсаалтыг гаргахын тулд орон нутгийн эрх баригчдыг дайчлав. Дотуур байр, амралт, сургалтын төв, зочид буудал, үзвэр үйлчилгээний танхим, үзэсгэлэн, спортын төрөл бүрийн танхимд онцгой анхаарал хандуулахыг санал болгож байна. "Дүрвэгсдийг 48 цагийн дотор хүлээн авахад бэлэн байгаа газруудыг зааж өгөх нь нэн тэргүүний зорилт юм" гэж Масовецкийн тэргүүн Константин Радзивилл хэллээ. Хоёрдугаар сарын 8-нд Францын Дотоод хэргийн сайд Дарманин хэлэхдээ, Украин-Оросын мөргөлдөөн гарвал  хэдэн зуун мянган Украины дүрвэгсдийн давалгаа Европ руу ирнэ. Украин дахь хурцадмал байдлыг намжаах нь цагаачлалын хямралаас сэргийлэхэд тустай гэж тэр онцлон хэлжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  ХОЁРДУГААР САРЫН 16. ЛХАГВА ГАРАГ. № 34 (6766)