З.БАТЦЭЦЭГ

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровоос АНУ-тай визний асуудлаас үүдсэн хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлэх шаардлагыг хүлээн авлаа гэснийг НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгч Василий Небензя “Россия 24” сувагт мэдэгдэв. Түүний хэлснээр, Дипломат төлөөлөгчийн газрын ажилтнуудад дарамт шахалт үзүүлж байгаа бөгөөд АНУ-аас богино хугацаанд гарсны дараа визээ сунгах боломжгүй байна гэв.

“Би Ерөнхий нарийн бичгийн даргад бараалхаж, Гадаад хэргийн сайд Сергей Лавровын шаардлагыг дамжуулсан. Үүнд НҮБ-д суугаа төлөөлөгчийн газрын ажиллах нөхцөлийг хангах үүрэгтэй тус улсын эрх баригчдын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх зорилгоор хүлээн авагч улстай байгуулсан гэрээний холбогдох зүйлд заасны дагуу арбитрын шүүх ажиллагааг эхлүүлнэ үү” гэж В.Небензя хэлэв.

Байнгын төлөөлөгчийн газар зарим асуудлыг шийддэг ч "энэ нь системчилсэн шийдэл биш" гэж тэрээр нэмж хэлэв.

В.Небензя өмнө нь ОХУ-аас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгчийн газар визний асуудалд ноцтой хүндрэлтэй тулгарсан гэж мэдэгджээ. Хэд хэдэн ажилчид буцаж оруулахгүй байх вий гэдгээс эмэн АНУ-аас гарч чадахгүй байна гэв.

Москва дахь АНУ-ын Элчин сайдын яам 5-р сарын дунд үеэс эхлэн дипломат бус, цагаачлалын бус визний үйлчилгээгээ зогсоосоноо Оросын засгийн газар дотоодын болон гадаадын боловсон хүчнийг ажилд авахыг хориглосонтой холбон тайлбарласан.

Эх сурвалж: www.news.ru