Ч.Гантулга
Бээжинд болж буй энэ удаагийн өвлийн олимп шуугиан ихтэй болж байна. Учир нь хэдхэн хоногийн өмнө хамгийн сонирхролтой төрөл болох уран гулгалтын тэмцээн эхэлсэн. Энэ үеэр Оросын ҮОХ-ны багийн тамирчин 15 настай Камила Валиева олимпийн түүхэнд дөрөв дараалласан эргэлт хийж, рекорт тогтоогоод байсан юм. Түүний хүчээр Оросын ҮОХ-ны баг аваргын алтан медаль хүртсэн билээ. Гэвч энэ медаль хураагдаж болзошгүй байна. Учир нь тус багийн нэг тамирчнаас допинг илэрчээ. Тэр гулгагчийг Камила Валиева гэх мэдээлэл тараад байгаа юм. Тэгвэл энэ тухай Дэлхийн допингийн эсрэг агентлаг буюу WADA-гаас тайлбар өгөхийг хүссэн боловч татгалзсан байна. Валиева насанд хүрээгүй тул нэрийг нь албан ёсоор зарлаж болохгүй гэх шалтгааны улмаас WADA мэдэгдэл хийхгүй байгаа бололтой гэж дэлхийн хэвлэлүүд бичиж эхлээд байна.
Эх сурвалж www.polit.mn