З.БАТЦЭЦЭГ

 

Их Британийн Гадаад хэргийн сайд Лиз Трасс маргааш Москвад айлчилж, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзах юм. Энэ тухай Их Британийн Гадаад хэргийн яамны эх сурвалжаас иш татан “The Times” сонин мэдээлэв.

Тэдний мэдээлснээр, Трасс айлчлалынхаа үеэр ОХУ-д хандан Украины эсрэг "хурцадмал байдлыг намжааж, үндэслэлгүй түрэмгийллээс татгалзахыг" уриалах бодолтой байгаа аж. Их Британи, НАТО, Украин төдийгүй Оросын ард түмний ашиг сонирхолд нийцэх дипломат замаар үүссэн санал зөрөлдөөнийг шийдвэрлэхийн төлөө Их Британийн Гадаад хэргийн яамны тэргүүн дуу хоолойгоо хүргэх болно” гэж тэмдэглэжээ.  Үүний зэрэгцээ, хэвлэлд бичсэнээр, "Оросын цэргийнхэн Украин руу цаашид түрэмгийлэх нь эмгэнэлтэй буруу тооцоолол болох болно" гэж Л.Трасс Оросын талд хэлэх бодолтой байгаа аж.  Их Британийн Гадаад хэргийн сайд нар 2017 оны арванхоёрдугаар сараас хойш Орост айлчлаагүй юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  Хоёрдугаар САРЫН 9. ЛХАГВА ГАРАГ. № 28 (6760)