З.БАТЦЭЦЭГ

Их Британи Украин руу 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй тусгай хүчний отряд илгээжээ. Энэ тухай “Daily Mirror” сонин мэдээлэв. Эх сурвалжийн мэдээлснээр, Британийн армийн гол үүрэг бол Украины цэргүүдийг тагнуулын болон хорлон сүйтгэх ажиллагаа, мэргэн бууч, мөн бослогын эсрэг тэмцэхэд сургах болно гэв. "Их Британийн тусгай хүчнийг Украины армид тусалж, зөвлөгөө өгөхөөр илгээсэн ажээ. Тэд Украины цэргүүдэд маш их хэрэг болох олон төрлийн ур чадвартай" гэж эх сурвалж хэлэв.

Тус отрядын бүрэлдэхүүнд ялангуяа Агаарын цэргийн тусгай алба (SAS) болон Тусгай хүчний десантын хөлөг онгоцны алба (SBS) -ийн сөнөөгчид багтдаг. Үүнээс гадна тус бүлэгт Их Британийн тагнуулын тусгай ангиудын цэргүүд багтжээ.

“Daily Mirror” сонинд бичсэнээр, Их Британийн элит ангиас ийм олон тооны цэргийг Украинд шилжүүлэх нь эдгээр ангиудын үндсэн хүчин Афганистанд үйлчлэхээ больсонтой холбоотой юм.

Эх сурвалж: www.tass.ru