З.БАТЦЭЦЭГ

Эртний Грекийн философич, атомизмыг үндэслэгч Демокрит (МЭӨ ойролцоогоор 460-370). Энэхүү сургаалын дагуу бүх болж буй зйүл хэлбэр, хэмжээгээрээ ялгаатай атомуудын хөдөлгөөн, хоосон орон зайд мөнхийн хөдөлгөөнд оршдог, тэдний ачаар ертөнцийн холбоос үүсч, үхдэг. Хамгийн дээд сайнд хүрэхийн тулд хүслээ хазаарлаж, дунд зэргийн амьдралын хэв маягаар амьдрах ёстой. Демокритийг "Инээж буй философич" гэж нэрлэдэг.

Демокритийн амьдралын талаар өмнөх хүмүүсийнхээс илүү нотлох баримт байхгүй. Түүний эх орон Абдера. Энэ хот нь эртний Грекчүүдийн дунд Дэмийрлийн хаант улсын нийслэл гэдгээрээ алдартай байв. Энэ нь Цицеронд Демокритийн бурхдын тухай хэлсэн зүйл нь нутгаасаа илүү үнэмшилтэй гэж хошигнох шалтгаан болсон. Абдера хотын оршин суугчдыг мөн бусад хотыхонтойгоо харьцахдаа шудрага бус гэж буруутгаж байсан. Персийн хаан Ксеркс нь Грек рүү довтлон маш гутамшигтайгаар ухарч, Перс рүү буцах замдаа Абдерад буун,  оршин суугчид нь их найрсагаар түүнийг хүлээж авав. Ксерксийг ялангуяа найрсаг угтсан хүмүүсийн дунд Демокритын эцэг Демосид ч байв. Ксеркс зочломтгой байдлыг далимдуулан Абдерад хэсэг хугацаа өнгөрөөжээ. Домогт өгүүлснээр, Абдерээс явахдаа Ксеркс зочломтгой хүмүүст онцгойлон талархахаар шийджээ. Ялангуяа Демокритийн эцгийн гэрт Персийн хаан дорнын мэргэн ухааныг сахигчид, тэдний илбэчид, халдеичуудыг үлдээжээ. Тэд математик, одон орон судлал, бусад олон мэдлэгийг эзэмшсэн байж.  Эдгээр шидтэнүүд, Халдеичууд Демосидасын хүүхдүүдийн түүний дотор Демокрит анхны багш нар байсан бололтой. Демокрит өөрөө Эртний Дорнодод зочилж, туршлага, мэдлэг олж авахын тулд дэлхийн талыг аялжээ. Гэхдээ домогт  өгүүлснээр бол Демокрит бага наснаасаа анхны багш нарын ачаар дорнын мэргэн ухаан, гүн ухаантай танилцсан.

Аавыгаа нас барахад Демокрит зарим нэг нөхдийнхөө хэлснээр үндэслэлгүй, зүгээр л тайлагдашгүй үйлдэл хийсэн. Тэр нь түүнд болон түүний ах нарт үлдээсэн өвөөс тэрээр өөртөө газар биш, байшин биш, боол биш, харин мөнгийг сонгосон, гэхдээ тэр үедээ маш их мөнгө. Мөнгө амархан алдагдах магадлалтай өв гэж иргэд үздэг байв. Гэсэн хэдий ч Демокрит мөнгийг санамсаргүй байдлаар сонгосонгүй: тэр аялалд явахаар төлөвлөж байжээ. Найман жил Демокрит тэнүүчилж: тэр зөвхөн бусад газар нутаг, хот, ард түмнийг сонирхоод зогсохгүй  тухайн газрын мэдлэгийг сонирхож байв. Өөрөөр хэлбэл, Демокрит нэлээн эрт  "мэдлэгийн хүн", мэргэн, гүн ухаантны замыг сонгосон.

Аяллаасаа буцаж ирэхдээ тэрээр ямар ч бараа, мөнгө авчирсангүй. Хотын оршин суугчдын хэлснээр “Тэр юу ч авчраагүй, өмнөхөөсөө илүү ядуу ирсэн” гэв. Үүнээс болж түүнийг өв залгамжлалыг үрэн таран хийсэн хэмээн шүүхэд дууджээ. Түүнийг МЭӨ 440 онд шүүсэн. Өв залгамжлалыг үрэн таран хийх нь тухайн үед ноцтой хэргийн тоонд ордог байж. Түүний аав баян Дамасипп нас барахдаа 3 хүүдээ их хөрөнгө үлдээжээ. Демокрит өөртөө газар, мал, зарц авалгүй, үлдээсэн мөнгөний багахан хувийг авчээ. Багахан хувь нь ч тухайн үедээ их мөнгө байв- 100 талант. Гэвч тэр алс холын оронд 8 жил тэнүүчилж, бүгдийг нь үрсэн. Одоо тэр ахаараа тэжээлгэж байна, ийм хүнийг шийтгэхгүй орхиж болно гэж үү? хэмээн ард иргэд дургүйцэж байв. Абдера хотын хуулиар өв залгамжлалыг үрэн таран хийсэн хүнийг нутагт нь оршуулдаггүй хуультай. Грекийн шүүхэд өөрийгөө өмгөөлж болдог тул тэрбээр өөрийгөө шүүхэд хамгаалжээ. Тэрээр “Мөнгө надад аялахад хэрэг болсон. Би зүгээр хоосон хэрэн тэнээгүй. Олон улсаар явж, тэр улсын уламжлал, соёл, шинжлэх ухааныг судалж, цэц мэргэдтэй нь уулзсан. Би олон газраар явж, олон зүйл үзэж харсан” гээд урьд нь эх орондоо байхдаа ч сайн сурч байснаа ард иргэддээ сануулаад өөрийн бүтээл “Их дэлхийн бүтэц”-ээс уншиж өгчээ. Тэгэхэд хотыг ард иргэд түүнийг жинхэнэ гүн ухаантан гэдгийг хүлээн зөвшөөрч, түүний бүтээлийг үрсэн мөнгөнөөс нь илүү үнэлжээ. Түүнд зориулж зэс хөшөө босгож, цаашид хотод үнэтэй зөвлөгөө өгснөөс болж түүнийг Ухаантан гэж дуудах болов. Түүнийг нас барахад хотод нь, улсын мөнгөөр оршуулсан байдаг.

Түүний талаарх энэ домог хэр үнэн болхыг хэлж мэдэхгүй. Гэхдээ төрийн сүлдтэй мөнгөн зоосон дээр “Демокритийн үед” гэж бичсэн нотолгоо байдаг. Демокрит биеийн хүчний хөдөлмөрийг их үнэлдэг, боол хүн гүн ухаанч болж болно гэж үзээд үүний төлөө багагүй зүйл хийсэн байдаг.

Улс төрийн үзэл бодлоороо Демокрит Грекийн ардчиллыг тууштай хамгаалагч байж, язгууртны  боолын засаглалын хэлбэрийг эсэргүүцэж байсан. Тэнэглэл ба мунхаглалын талаар тэрээр оновчтой хэлсэн байдаг: "Тэнэгүүд тушаал өгөхөөс дуулгавартай байсан нь дээр", “Урлагт ч, мэргэн ухаанд ч суралцахгүй бол хүрч чадахгүй”.

Эх сурвалж: www.polit.mn