З.БАТЦЭЦЭГ

 

Хойд Солонгос өчигдөр Японы тэнгис рүү баллистик пуужин харвасан тухай Японы эргийн хамгаалалтын албанаас мэдээлэв. Пуужин усанд унасан гэж тэмдэглэжээ. Үүнээс шалтгаалан болзошгүй аюулын бүсэд байгаа загас агнуурын завьнуудыг сэрэмжлүүлж, пуужингийн сэг олдвол түүнээс хол байхыг анхааруулж байна. “Ёнхап” агентлагийн мэдээлснээр Өмнөд Солонгосын арми хариуд нь үл мэдэгдэх пуужин харвасан тухай мэдээлсэн байна. Энэ нь БНАСАУ 2022 он гарснаас хойш дөрөв дэх удаагаа хөөргөж байгаа тохиолдол юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  НЭГДҮГЭЭР САРЫН 18. МЯГМАР ГАРАГ. № 12 (6744)