З.БАТЦЭЦЭГ

2022 онд Тэнгисийн цэргийн хүчин 950 тактикийн болон команд- штабын сургуулилт хийнэ гэж ОХУ-ын Тэнгисийн цэргийн хүчний ерөнхий командлагч, адмирал Николай Евменов мэдэгдэв.

“2022 онд Тэнгисийн цэргийн хүчинд Хойд, Номхон далай, Хар тэнгис, Балтийн флотууд болон Каспийн флотын хүчин, цэргүүдийг нэгдсэн бүлэглэлийн  үйл ажиллагаанд эрчимтэй сургах зорилт тулгарч байна. Тактикийн болон команд штабын сургуулилтад 950 орчим цэргийн далайчид оролцохоор төлөвлөжээ. Усан онгоц, шумбагч онгоцны 300 орчим багийнхныг сургана” гэж түүний хэлснийг ТАСС мэдээлсэн байна.

2021 онд Тэнгисийн цэргийн хүчин сургуулилтын үеэр 10 мянга гаруй байлдааны дасгал хийсэн байна. Хуурай газрын цэргийн ерөнхий командлагч, армийн генерал Олег Салюков хэлэхдээ өмнө нь, Оросын арми болон бусад орны цэргийн хүчний хамтарсан сургуулилалтын газарзүй өргөжиж байна гэжээ.

2022 онд Египет, Пакистан, Алжир, Лаос, Шри Ланка, Киргизстан, Тажикистан, Монгол, Энэтхэгийн зэвсэгт хүчинтэй олон улсын хамтарсан сургуулилт хийхээр төлөвлөж байна.

Эх сурвалж: www.vz.ru