З.БАТЦЭЦЭГ

 

Алма-Ата хотоос гарах хэсэгт их хэмжээний түгжрэл үүсч, автомашинуудыг  шалган нэвтрүүлэх цэгүүдэд шалгаж байна гэж “ТАСС" агентлагийн сурвалжлагч мэдээлэв. Шалган нэвтрүүлэх цэгүүдэд цэрэг, цагдаагийн бие бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэсээр байгаа юм. Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев тус хотод ирсэн. Тэрбээр шуурхай штабын хуралд оролцож, амиа алдсан цагдаа, цэргийн алба хаагчдын ар гэр, төрөл төрөгсөдтэй нь уулзсан байна. Тус улсад нэгдүгээр сарын 5-наас эхлэн онц байдал тогтоосон. Эрх баригчдын мэдээлснээр бүх бүс нутагт үндсэн хуулийн дэг журам сэргэсэн гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  НЭГДҮГЭЭР САРЫН 14. БААСАН ГАРАГ. № 10 (6742)