Д.АРИУН

Казахстаны хууль сахиулах байгууллагууд үймээн самуун дэгдээсэн хэрэгтэй холбоотойгоор найман мянга шахам хүнийг саатуудсан талаараа өнөөдөр шуурхай удирдлагын штаб /2022.01.10/ Telegram дахь албан ёсны хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна. Мэдээлэлд “Улсын хэмжээнд 7939 хүнийг баривчлан саатуулсан. Хууль сахиулах байгууллагынхан болон Үндэсний гвардийн тусгай хүчнийхэн хамтран Алма-Ата хотноо хоёр захаас 207 хүнийг саатуулсан” гэж дурджээ.

Түүнчлэн цагдаа нар машин хулгайлсан таван машин, зарим эд зүйл, мөн хүйтэн зэвсгийг хураан авсан байна.

Эх сурвалж: www.polit.mn