З.БАТЦЭЦЭГ

 

Германы хоёр хүн тутмын нэг нь коронавирусийн эсрэг вакцинжуулалтын кампанит ажлын зохион байгуулалтад сэтгэл дундуур буйгаа илэрхийлжээ. Энэ сард явуулсан санал асуулгад 2061 хүн оролцсон байна. 19 хувь нь "маш их сэтгэл дундуур" гэж хариулсан бол 31хувь нь "сэтгэл дундуур байна" гэжээ. Үүний зэрэгцээ хүн амынх нь ердөө 31 хувь нь коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтын зохион байгуулалтад "сэтгэл хангалуун", долоон хувь нь "маш их сэтгэл хангалуун" гэж хариулсан байна.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 26-нд Герман улсад албан ёсоор коронавирусийн эсрэг вакцинжуулалт эхэлсэн. Хамгийн түрүүнд ахмад настан, эмч, нийгмийн чухал мэргэжлийн ажилчид вакцинд хамрагдсан юм. Өнөөдрийг хүртэл Германы нийт хүн амын 35 орчим хувь нь бүрэн вакцинд хамрагдаад байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.12.27 ДАВАА № 254 (6731)