З.БАТЦЭЦЭГ

 

Энэ долоо хоногт "рдчиллын дээд хэмжээний уулзалт" болсон. Үүнтэй холбоотойгоор АНУ ардчиллыг үй олноор хөнөөх зэвсэг болгон ашиглаж, түүгээрээ бусад улс орнууд руу дайрч, тэднийг устгаж байна гэж Хятадын ГХЯ-ны төлөөлөгч мэдэгдсэнийг “Die Welt” сонин иш татжээ. Үүнд "АНУ үзэл суртлын өрөөсгөл талыг баримталж, ардчиллыг зэвсэг болгон ашиглах арга замыг хайж, хуваагдал, сөргөлдөөнийг бий болгох зорилгоор дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулсан" гэж Хятадын дипломатч хэлэв. АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены санаачилгаар зохион байгуулсан виртуал уулзалтад 100 гаруй улсыг урьсан ч Орос, Хятад хоёрыг уриагүй юм. ОХУ-ын ГХЯ-нд тэмдэглэснээр, Вашингтоны аль нь ардчилсан орон, аль нь биш байгааг тодорхойлох оролдлого нь өрөвдмөөр, инээдтэй байна. Ялангуяа барууны орнуудад хүний эрхийн асуудал илт ажиглагдаж байгаа өнөө үед гэжээ.

Эх сурвалж: www.ria.ru

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.12.14 МЯГМАР № 244 (6721)