З.БАТЦЭЦЭГ
Кентакки мужид хар салхи гарсны улмаас 70 гаруй хүн амиа алдсан учир АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден онц байдал зарлажээ. "Ерөнхийлөгч Ж.Байден Кентакки мужид онц байдал зарлаж, хэрэг явдалд хариу арга хэмжээ авч, үйл явдлыг хэвийн явуулахын тулд холбооны тусламж үзүүлэхийг тушаав" гэж Цагаан ордны мэдэгдэлд дурьджээ. Энэ бүс нутагт хар салхи үргэлжилсээр байгаа юм. Америкийн хэд хэдэн муж, тухайлбал Иллинойс, Миссури, Арканзас, Кентакки, Теннесси мужуудыг хар салхи дайрчээ.
Гамшгийн улмаас Арканзас дахь асрамжийн газарт нэг, Теннесси мужид гурван хүн нас барсан гэх мэдээлэл байна. Кентакки мужийн амбан захирагч Энди Бешир тус бүс нутагт хар салхинд амь үрэгдэгсдийн тоо 100-д хүрч магадгүй гэж таамаглаж байгаа тухайгаа ярьжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.12.13 ДАВАА № 243 (6720)