З.БАТЦЭЦЭГ

Коронавирусын цар тахлын улмаас далайд 25 мянга гаруй тонн хувийн хамгаалалтын хэрэгсэл болон бусад хуванцар хог хаягдал үүссэн байна. "Proceedings of the National Academy of Sciences" сэтгүүлийн нийтлэлд Наньянгийн их сургуулийн (БНХАУ) Имин Пэн тэргүүтэй эрдэмтэд компьютерийн загвар ашиглан далайд орж ирэх хог хаягдлыг хянадаг тухай өгүүлжээ. Царт тахлын эхэн үеэс эхлэн 2021 оны наймдугаар сар хүртэл хүн төрөлхтөн 8.4 тонн орчим ийм хог хаясныг тогтоогджээ. Эрдэмтэд далайд дор хаяж 25 мянган тонн хог хаягдал байгааг олж мэдсэн байна. Хог гол мөрнөөр дамжин далайд хүрдэг аж. Хүн амын нягтрал хамгийн өндөр байгаа Ази тивд нөхцөл байдал хамгийн хүнд байна гэжээ.

Эх сурвалж: www.svpressa.ru