З.БАТЦЭЦЭГ

Газар дундын тэнгист аврагдсан мянга гаруй цагаач Италийн боомт руу нэвтрэх зөвшөөрөл авхаар хоёр хөлөг онгоцонд хүлээж байна. Хөлөг онгоцууд Сицили арлын эрэгт байрлаж, орон нутгийн эрх баригчдын тушаалыг хүлээж байна гэж Италийн радио 1 баасан гарагт мэдээлэв.

Германы “Sea Eye” төрийн бус байгууллагын хөлөг онгоцонд 800 орчим цагаач байгаа бөгөөд тэдний ихэнх нь хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд байна. Ocean Viking хөлөг онгоцонд 250 гаруй цагаач байгаа юм.

Дотоод хэргийн яамны мэдээлснээр, он гарсаар Итали руу далайгаар 55 мянга гаруй хүн ирсэн нь 2020 оны мөн үеийнхээс бараг хоёр дахин, 2019 оныхоос тав дахин их байна.

Эх сурвалж: www.tass.ru