З.БАТЦЭЦЭГ

АНУ-ын Төрийн департамент Саудын Арабт 650 сая долларын пуужин худалдах боломжийг батлав. Энэ тухай Пентагон мэдээлж байна. 
Саудын талд дундаж зайн тусгалын 280 дэвшилтэт пуужин, 600 орчим төмөр замын хөөргөх бааз, холбогдох тоног төхөөрөмжийг худалдах боломжтой гэж тэмдэглэжээ. 
Өмнө нь Туркийн Гадаад хэргийн сайд Мевлүт Чавушоглу хэрвээ АНУ-ын эрх баригчид Анкарад F-35, F-16 сөнөөгч онгоц худалдах асуудлыг шийдэхгүй бол өөр хувилбарууд, тухайлбал, Оросын Су-35, Су-57 сөнөөгч онгоцууд худалдаж авах зэрэгт анхаарлаа хандуулна гэж сүрдүүлсэн. Дараа нь Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган талууд Анкарагийн нисэх онгоц худалдан авах асуудлыг хэлэлцэж, зөвшөлцөлд хүрсэн гэж тэмдэглэв.

Эх сурвалж: www.lenta.ru