З.БАТЦЭЦЭГ

Мексикийн цэргийнхэн 50 сая доллараар үнэлэгдэх түүхэн дэх хамгийн том синтетик хар тамхи тээвэрлэж байсныг баривчилсан тухай тус улсын Батлан хамгаалах яамны хэвлэлийн албанаас иш татан Ройтерс агентлаг мэдээллээ. 

“Энэхүү цэвэр фентанилыг хураан авсан нь түүхэн дэх хамгийн томд тооцогдож байгаа бөгөөд ойролцоогоор өртөг нь 970 сая песо" гэж мэдээнд дурджээ. 
Мексикийн аюулгүй байдлын албаныхан нийтдээ 118 кг фентанил хураасан бөгөөд түүнтэй хамт “Синалоа” хар тамхины бүлэглэлийн удирдагчдын нэг, “инженер” хочитыг баривчилжээ. Хамгаалалтын албаныхны тооцоогоор нууц лаборатори нь сар бүр 50-100 кг цэвэр фентанил үйлдвэрлэх хүчин чадалтай байжээ. 
Синалоа хар тамхины бүлэглэл нь Мексикийн хамгийн том гэмт хэргийн байгууллага бөгөөд АНУ руу чиглэсэн хар тамхины наймааны 60 хүртэлх хувийг хянадаг байна. 
Өмнө нь Мексикт цагдаа нар тус улсын хамгийн том гэмт хэргийн бүлэглэлийн нэг болох “Темплар баатруудын” толгойлогчийг саатуулжээ.

Эх сурвалж: www.gazeta.ru