З.БАТЦЭЦЭГ

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш 11 дүгээр сарын 1-ний өдөр Төв Африкийн Бүгд Найрамдах Улсад энхийг сахиулагчид руу халдсан нь дайны гэмт хэрэг байж болзошгүй гэж үзэж байна. Энэ тухай А.Гутерришийн хэвлэлийн төлөөлөгч Стефан Дужаррик пүрэв гарагт гаргасан мэдэгдэлд дурджээ.

“Төв Африкийн Бүгд Найрамдах Улс дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны машин руу тус улсын ерөнхийлөгчийн хамгаалалтын албаныхан халдсаныг Ерөнхий нарийн бичгийн дарга хатуу зэмлэн буруушааж байна. Энэхүү халдлага нь дайны гэмт хэрэг байж болзошгүйг Ерөнхий нарийн бичгийн дарга онцлов. Антонио Гутерриш тус улсын эрх баригчдаас мөрдөн байцаалтад хүчин чармайлт гаргаж, гэмт хэрэгтнүүдийг нэн даруй шүүхэд өгөхийг уриалж байна” гэж уг мэдэгдэлж дурджээ.

Энхийг сахиулагчид нийслэлийг тойрон явж байхад автобус руу гал нээсний улмаас наад зах нь арван Египетийн энхийг сахиулагч шархадсан байна. Тус улсын ерөнхийлөгч Фаустин-Арчанж Туадерагийн харуулууд энхийг сахиулах бааз руу явж байсан Египетийн зэвсэггүй цагдаагийн ажилтнуудыг тээвэрлэж явсан автобус руу сануулгагүйгээр гал нээсэн байна.

Эх сурвалж: www.tass.ru