З.БАТЦЭЦЭГ

Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Германы канцлер Ангела Меркелийг Хүндэт Легионы одонгоор шагнаж, талархал илэрхийлэв. Тэрээр А.Меркель түүнд их зүйл зааж, "бүх үймээн самууныг үл харгалзан" Европын эв нэгдлийг хадгалахад хувь нэмрээ оруулсан гэж тэмдэглэв.

“Та надад маш их зүйлийг зааж өгсөнд баярлалаа гэж хэлмээр байна ... Эрхэм Ангела, манай Европын төлөө хийсэн бүх зүйлд баярлалаа” гэж Э.Макрон хэлжээ.

11 дүгээр сарын 3-нд тэрээр Францын гол шагналуудын нэгийг А.Меркелд гардуулав. Үүний  өмнө Францын Бургунди мужид канцлерыг нэр төртэй хүлээн авсан байсан. А.Меркель канцлерийн хувиар Францад хийсэн сүүлчийн айлчлал юм.

Эх сурвалж: www.news.ru