З.БАТЦЭЦЭГ

 

“Fox News” сувгийн хөтлөгч Шон Хэннити АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены улс төрийн шийдвэр, зан авирыг шүүмжилжээ. Тодруулбал, сэтгүүлч Цагаан ордны тэргүүнийг газрын тосны олборлолтын талаар тууштай бус алхам хийсэн. Түүнчлэн Америкийн дотоодын асуудлыг шийдвэрлэх тодорхой төлөвлөгөө байхгүй гэж буруутгав. АНУ яагаад “Хойд урсгал-2” хийн хоолойг барихыг зогсоох оролдлого хийгээгүй хэрнээ “эрчим хүчний салбарын америк мэргэжилтнүүдийн өндөр цалинтай ажлын байрыг устгасан” шалтгааныг сэтгүүлч ойлгохгүй байна гэжээ. Тэрбээр Трампын үед Америк эрчим хүчний хараат бус байдалд хүрсэн байсныг Байден унагасан хэмээн буруутгав.

Хэннити “Тэр манай газрын тос, байгалийн хийн нийлүүлэлтийг бууруулсан. Тэр ОПЕК, Саудын Араб, Ойрхи Дорнод, Владимир Путинаас илүү их газрын тос шахаж өгөхийг хоёр дахь удаагаа гуйж байна" гэв. Телевизийн хөтлөгч мөн Глазгоу дахь цаг уур амьсгалын дээд хэмжээний уулзалтын үеэр Байдены зан авирыг шүүмжилж, уулзалтын нээлтийн үеэр "унтсан" ерөнхийлөгчтэй болсон явдлыг эргэн дурсав. Америкт эдийн засгийн өсөлт удааширч, инфляц дээд хэмжээндээ хүрч, ажиллах хүчний их хомсдол бий болж, эрчим хүчний үнэ өссөн гэж тэр хэллээ.

Америкийн цэргийг Афганистанаас гаргасан нь Байдены рейтингэд ч сөргөөр нөлөөлсөн. Үүний зэрэгцээ Байдены засаг захиргаанд эдгээр асуудлыг шийдэх тодорхой төлөвлөгөө байхгүй. Өмнө нь АНУ дэлхийн цаг уурын хямралтай холбогдуулан Орос, Хятадыг идэвхгүй байна гэж буруутгах эрхгүй гэж “Global Times” мэдээлж байсан. Үүний оронд АНУ уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр өөрийн үйл ажиллагааны уялдаа холбоотой стратегийг танилцуулах ёстой. Түүнчлэн АНУ-ын удирдлага уур амьсгалын асуудлаар хэлэлцэх асуудлын жагсаалтад тэргүүлэгч гүрний статусыг л сонирхож байгаа болохоос асуудлыг шууд шийдвэрлэхийг сонирхохгүй байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.11.4 ПҮРЭВ № 217 (6694)