З.БАТЦЭЦЭГ 

 

Өчигдөр томоохон түүхэн үйл явдал боллоо. Байконураас “Союз МС-19" хөлөг хөөрчээ. Энэ удаа туршлагатай сансрын нисэгчдээс гадна жүжигчид хамт нислээ. Түүхэнд анх удаа кино зураг авалт хийх юм. Үүний анхдагч нь найруулагч Клим Шипенко, жүжигчин Юлия Пересильд нар боллоо. Тэд "Дуудлага" киноны зураг авалт хийхээр Олон улсын сансрын станц руу явжээ. Энэ бол эмч эмэгтэй сансрын нисэгчийг үхлээс аврах гэж Олон улсын сансрын станц руу явж байгаа тухай кино юм. Энэ кино Роскосмос, Yellow, Black and White студи, нэгдүгээр сувгийн хамтын төсөл аж. Нислэгийг сансрын нисэгч Антон Шкаплеров удирдана. Сансрын багийг гэр бүлийнх нь ирж гаргаж өгөв. Юлиягийн том охин түүнийг супер баатар шиг харагдаж байна гээд ээждээ амжилт хүслээ. Юлия өөртөө итгэлтэй харагдаж байв. Нислэг болохоос гурван цагийн өмнө тэд байрандаа ирсэн байлаа. Тэдний хөөрөлтийг НАСА шууд нэвтрүүлгээр үзсэн байна. Тэд хөөрснөөс хойш гурван цаг 17 минутын дараа Олон улсын сансрын станцад очно. Энэ нь дэлхийг хоёр удаа тойрно гэсэн үг юм.

 

Хөлөг хөөрхөөс 30 минутын өмнө тэднийг тайвшруулах зорилготой дуртай дууг нь сонсголоо. Энэ бол тогтсон уламжлал юм. Тэдэнд зориулж Олег Газмановын “Офицерууд”, “Земляне” хамтлагийн “Трава у дома” дууг сонсгожээ. Оросууд нэгдүгээр сувгаар шууд үзсэн байна. Хөөрснөөс хойш бүх зүйл хэвийн гэдгийг Антон Шкаплеров мэдэгдлээ. Найруулагчид, жүжигчид урьдчилж тусгай бэлтгэл хийсэн байна. Тэд олон улсын сансрын хөлөгт 12 хоноод ирэх юм. Тэднийг Олон улсын сансрын станцад өнгөрсөн дөрөвдүгээр сард очсон сансрын нисэгч Олег Новицкий “Союз МС-18” хөлгөөр авчирах юм байна.

Юлияг Оросын олон урлагийн одууд дэмжсэний дунд Алла Пугачёва байгаа юм. 86 настай нисэх хүчний хурандаа Валентин Петров жүжигчдийг дэндүү богино хугацаанд бэлдсэн гэж үзэж байгаа юм байна. “Дуудлага” кинонд Владимир Машков тоглож байгаа юм. Тэр хамт олондоо амжилт хүсчээ.

Эх сурвалж:  www.cosmo.ru