З.БАТЦЭЦЭГ

Америкийн ерөнхийлөгч Жо Байден даваа гарагт Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейентэй утсаар ярьж баруун Балканы эргэн тойрон дахь нөхцөл байдал, Энэтхэг, Номхон далайн бүс дэх АНУ, Европын холбооны хамтын ажиллагааны талаар ярилцав. Энэ тухай цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээлэв. Удирдагчид баруун Балканы асуудлыг хэлэлцсэн. Ерөнхийлөгч Байден бүс нутгийн орнууд нэгдэх үйл явцыг үргэлжлүүлэхийг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Ерөнхийлөгч Байден мөн Энэтхэг, Номхон далайн бүс нутагт АНУ, Европын холбоо нягт хамтран ажиллах нь чухал ач холбогдолтой гэж онцлон тэмдэглэжээ. 
Америкийн удирдагч Европын комиссын даргатай ярилцахдаа “АНУ-ын түнш Европын холбоог дэмжиж байгаагаа мөн зургадугаар сард болсон АНУ, Европын холбооны дээд хэмжээний уулзалтын үр дүнг цаашид хэрэгжүүлж ажиллах амлалтаа баталлаа. Түүнчлэн тэд есдүгээр сарын 29-нд Питтсбургт болсон АНУ, Европын холбооны худалдаа, технологийн зөвлөлийн хурлын үр дүнг хэлэлцэв.

Эх сурвалж: www.polit.mn