ХБНГУ-ын канцлер Ангела Меркель албан тушаалаасаа буухаас өмнөх сүүлийн том илтгэлийнхээ үеэр баруун, зүүнийг нэгтгэсний 31 жил болж буй энэ үед ардчиллын төлөө тууштай тэмцсээр байхыг германчуудад уриаллаа. Тэрбээр эрхээ эдлэхийн төлөө, эрх чөлөөний төлөө, өөр нийгмийн төлөө буй бүхнээ золиослосон олон хүн Зүүн Германд байсны хүчинд хоёр Герман нэгдсэн гэдгийг онцолсон байна.
Тэрбээр Халле хотод үг хэлэхдээ “Ардчилал хялбархан ирээгүй. Зүгээр л байж байдаг зүйл биш. Эргэлзэхийн оронд бид түүний төлөө өдөр бүр улам илүү хүчээр хамтран ажиллах шаардлагатай” гэж ярьжээ.Мөн тэрбээр сүүлийн үед намынх нь нэгэн улстөрч аллагын хэргийн золиос болсон, Халле хотын сүмд халдлага болсон, үйлчлүүлэгчээсээ амны хаалт зүүхийг шаардсан шатахуун түгээгч буудуулсан харамсалтай үйл явдлуудыг Германд болж буй радикалчлалын жишээ болгон дурджээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.5 МЯГМАР № 195 (6672)