З.БАТЦЭЦЭГ

Пхеньян НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл хаалттай хуралдаан зохион байгуулж, Хойд Солонгосын пуужин хөөргөх асуудлыг хэлэлцсэн нь БНАСАУ-ын бүрэн эрхт байдал, өөрийгөө хамгаалах эрхийг зөрчсөн гэж үзэж байна гэж Хойд Солонгосын ГХЯ-ны газрын дарга Чо Чол Су хэлэв. Энэ сарын 1-нд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл хаалттай хуралдаж, БНАСАУ-аас сүүлийн үед пуужин хөөргөсөн асуудлыг хэлэлцсэн юм. Энэ уулзалтаар АНУ ба түүний холбоотнууд, түүний дотор Их Британи, Франц улс БНАСАУ-ыг Хвасон-8 гэх шинэ пуужин туршсан нь НҮБ-ын тогтоолыг зөрчиж, олон улсын энхтайван, хөрш орнуудын аюулгүй байдалд заналхийлж байна гэж үзжээ. Пхеньян НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн “шударга бус, хууль бус” тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. БНАСАУ нь зэвсгийн туршилтыг “Үргэлж урьдын адил” зөвхөн өөрийн нутаг дэвсгэр дээр хийсэн бөгөөд хөрш орнуудын аюулгүй байдалд ямар ч аюул занал учруулаагүй гэдгийг Чо Чхоль Су онцлон тэмдэглэв. Түүний хэлснээр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл нь АНУ, түүний холбоотнуудын хамтарсан том хэмжээний цэргийн сургуулилт, зэвсгийн туршилтад ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй байгаа нь НҮБ-д “шударга ёс, бодит тэгш байдал дутагдаж байгааг” харуулж байна гэв.

Эх сурвалж: www.polit.mn