З.БАТЦЭЦЭГ

Сирийн энхтайван нь Орос, Туркийн харилцаанаас хамаарна гэж Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй хэлэлцээ хийснийхээ дараа мэдэгдэв. Туркийн ерөнхийлөгчийн хэлсэн үгийг Hurriyet хэвлэл дамжууллаа. “Турк, Оросын харилцаа тасралтгүй бэхжиж байгаа нь ашиг тустай байна. Сирийн талаар бидний хамтдаа хийж буй алхмууд маш чухал юм. Мөн бүс нутгийн энхтайван нь Турк, Оросын харилцаанаас их хамаарна” гэж Р.Эрдоган хэлжээ. Турк, Оросын ерөнхийлөгчийн хэлэлцээ өнгөрсөн сарын 29-нд болж, хоёр цаг 45 минут үргэлжлэв. Р.Эрдоган уулзалтыг “Үр бүтээлтэй боллоо” гэж хэлжээ. Уулзалтын өмнөх өдөр Туркийн ерөнхийлөгч В.Путинтэй Сирийн байдлыг хэлэлцэх бодолтой байгаагаа хэлээд Орос, Туркийн харилцаанд чухал ач холбогдолтой шийдвэрүүд батлагдана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн юм. Үүнээс гадна яриа хэлэлцээ хийхээс өмнө Bloomberg сонин Туркийн албаны хүнээс эш татан Р.Эрдоган Сирийн курдуудээс  өөрийгөө хамгаалахад тэмцэхэд В.Путинээс тусламж хүсэх бодолтой байгаа гэж бичжээ. Турк тэднийг хориотой Курдистаны ажилчдын намтай холбоотой террористуудгэж үздэг.


Эх сурвалж: www.polit.mn