З.БАТЦЭЦЭГ 
 
Америкийн “Шлюмбергер”-ийн охин компани болох “Камерон Интернэшнл” нь хориг арга хэмжээг алгасч Оросын Газпром компанид бүтээгдэхүүнээ нийлүүлэх үйлчилгээ үзүүлсэн тул тус улсын Сангийн яаманд 1.4 сая ам.доллар төлөх боллоо. Энэ тухай есдүгээр сарын 27-ны өдөр Сангийн яамнаас мэдэгдэв. “АНУ-ын Сангийн яамны Гадаад хөрөнгийн хяналтын алба Техас мужид байрладаг “Камерон Интернэшнл” компанитай 1.423.766 ам.долларын гэрээ байгуулснаа өнөөдөр мэдэгдэж байна” гэж бичиг баримтад дурджээ. 
Америкийн компанийн торгууль нь 2015 оны долдугаар сараас 2016 оны арваннэгдүгээр сар хүртэл үргэлжилсэн гэрээнд хамааралтай юм. Энэ нь Арктикт өрөмдлөг хийсэн ажил байжээ. Тэр үед ч гэсэн АНУ Газпромтой хамтран ажиллах хязгаарлалттай байсан. Камерон торгуулиа төлөхөд бэлэн байгаа ба “илт зөрчлийн төлөө иргэний хариуцлагаа хүлээх болно” гэж АНУ-ын Сангийн яам мэдэгдэв. Өмнө нь америкчууд “Хойд урсгал-2” ажлыг эхлүүлэхэд саад байгааг олж илрүүлжээ. Хоолойг ашиглалтад оруулахын тулд хэдэн сар Газпром техникийн ажил хийх болоод байгаа юм. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.9.29 ЛХАГВА № 191 (6668)