Б.ДОЛЖИНЖАВ

“Их 20”-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт есдүгээр сарын 28 буюу өнөөдөр болно гэж ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сергей Вершинин ТАСС агентлагт мэдээлжээ.Тэрбээр дээд хэмжээний уулзалт хэзээ болох талаар асуусан сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Миний санаж байгаагаар уулзалт есдүгээр сарын 28-нд товлогдсон” гэжээ. Гэвч тэрбээр “Их-20″-ийн дээд хэмжээний уулзалтад ОХУ-ыг хэн төлөөлж оролцох талаар ямар нэгэн хариулт өгөөгүй бөгөөд “Тэд урилга илгээх ёстой” гэсэн байна. 
“Их-20”-ийн уулзалтыг даргалж буй Италийн ерөнхий сайд Марио Драги өмнө нь Афганистаны асуудлаарх дээд хэмжээний уулзалтыг НҮБ-ын Ерөнхий ассамблейн дээд түвшний уулзалтаас хойш долоо хоногийн дараа зохион байгуулахаар төлөвлөж байна” гэж мэдэгдэж байв.

Эх сурвалж: www.polit.mn