Т.САЙХАН

Наймдугаар сарын 29-ний өдрөөс зорчигчийн галт тэрэг гурван чиглэлд явж эхэллээ.  Тухайлбал, 

  • Улаанбаатар-Сүхбаатар-Улаанбаатар
  • Улаанбаатар-Дархан-Эрдэнэт-Дархан-Улаанбаатар
  • Улаанбаатар-Чойр-Улаанбаатар чиглэлийн зорчигчийн галт тэрэг иргэдэд үйлчилж байна. 

Галт тэргээр аялахдаа дараах бичиг баримтыг заавал бүрдүүлнэ. Үүнд:

  1. Covid-19-ийн эсрэг вакцинжуулалтын бүрэн тун авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрснийг нотлох баримт;
  2. Сүүлийн 4 сарын хугацаанд Covid-19-өөр өвчилж эдгэсэн бол эрүүл мэндийн байгууллагын магадлагаа;
  3. Covid-19-ийн тохиолдол бүртгэгдээгүй орон нутаг (аймаг, сум)-аас зорчих хөдөлгөөн эхэлсэн болон 1, 2-т заасан баримт бичигтэй зорчигчоос бусад тохиолдолд Covid-19 илрүүлэх шинжилгээний сөрөг хариу (шинжилгээ өгсөн өдрөөс 3 хоногийн хугацаанд хүчинтэй), эсхүл антигенд суурилсан түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариу (шинжилгээ өгсөн өдрөөс 2 хоногийн хугацаанд хүчинтэй).

Эх сурвалж:www.polit.mn