Т.САЙХАН

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс ХӨСҮТ-ийн Хүний нөөцийн албаны дарга И.Орхоныг эрх мэдэл, албан тушаалын давуу байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр саатуулан шалгаж эхэлжээ. 

И.Орхон нь одоогоор ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа бөгөөд 48 цагийн хугацаанд түүний гэр болон албан газарт шалгалт явуулна гэж мэдээллээ.  Урьдчилсан байдлаар түүнийг 10 гаруй эмч, сувилагчийг ажилд оруулах нэрийдлээр авилга, хээл хахууль авсан байж болзошгүй хэмээн үзсэн гэх мэдээлэл байгаа юм. Түүнийг прокурорын байгууллагаас үргэлжлүүлэн хорих саналыг хүргүүлжээ.

Эх сурвалж:www.polit.mn