Т.САЙХАН
Эрүүл мэндийн сайд С.Энхболдын тушаалаар хариу арга хэмжээний буюу онцгой, цагдаа, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудад “АстраЗенека” вакцины гурав дахь тунг хийж эхэлсэн. Тэгвэл өчигдрөөс “АстраЗенека” вакцины хоёр тунд бүрэн хамрагдсан иргэдэд гурав дахь буюу дархлаа сэргээн тун хийж эхлээд байна.
Иргэдэд сайн дурын үндсэн дээр энэхүү гурав дахь тунг хийх бөгөөд наймдугаар сарын 31-ныг харьяа дүүргийнхээ дархлаажуулалтын цэгт очиж хийлгэж болох юм байна.
Эх сурвалж:www.polit.mn