Т.САЙХАН
Хэнтий аймгийн Батноров суманд байрлах Андлалын өргөө хөшөө дурсгалыг нурааж эхэлжээ.
Энэ тухай Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас өгсөн мэдээллээр, тус бүтээн байгуулалтын зураг төслийг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зураач, дизайнер Д.Эрдэмбилэг агсан хийсэн байдаг.
Тэрбээр таалал төгссөн учир гэр бүлийнх нь зүгээс уг бүтээн байгуулалтын гүйцэтгэл яг анх хийсэн зураг төслийн хэмжээнд хүрэхгүй гэж үзжээ.
Иймд Д.Эрдэмбилэг агсны оюуны өмчийг нь ашиглуулахаас татгалзсан байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар Хэнтий аймгийн Батноров суманд баригдаж байсан Андлалын өргөө цогцолборын бүтээн байгуулалтын ажилд одоогоор хоёр тэрбум орчим төгрөг зарцуулаад байгаа юм.
Эх сурвалж:www.polit.mn