Б.ДОЛЖИНЖАВ
Манай улс COVID-19 халдварын эсрэг вакцины гурав дахь тунд цар тахлын голомтод ажиллаж байгаа албан хаагчдыг хамруулж эхэлсэн. тэгвэл удахгүй 65-аас дээш насны иргэдээ энэ нэмэлт тунд хамруулахаар төлөвлөж байгаа талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээллээ.
Тэрбээр "АстраЗенека вакцины хоёр тунд хамрагдсан хүмүүст нэмэлт гуравдугаар тунг хийж байгаа. Хариу арга хэмжээний багийн 13 мянга гаруй хүн гаруй хүн вакцин хийлгээд байна. Вакцины гурав дахь тунг хийлгээд эсрэг биеийн титр, дархлалын эс нэмэгдэж байгаа гэсэн судалгааны үр дүнгүүд гарсан.Бусад төрлийн вакцинуудын тухайд бүрэн тун авснаас хойш гурван сарын дараагаас эсрэг биеийн титр буурч байгаа талаар судалгаа бий. Вакцинжуулалт өндөр хувьтай явж байгаа улс орнууд гурав дахь тунг хийгээд эхэлсэн.Манай улсын хувьд 65-аас дээш насны иргэдэд гурав дахь тунг хийхээр судалж байна. Төлбөртэй хийх эсэх талаар шийдвэр Засгийн газраас хараахан гараагүй.Гурав дахь тунг Файзер вакцинаар хийхээр төлөвлөн вакцинаа татан авч байна. Эхний ээлжид 65-аас дээш насны 450 мянга орчим иргэнд гурав дахь тунг хийхээр төлөвлөж байгаа" гэсэн юм.
Эх сурвалж:www.polit.mn