Б.ОД

 Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн /НЭМҮТ/ Биобэлдмэлийн үйлдвэрт  0-11 насныханд  имммуноглобулин буюу  халдвараас сэргийлэх уургийг тарихаар үйлдвэрлэлийн ажил ид өрнөж байна. Иммуноглобулин нь COVID-19 халдвар үүсгэгч бичил биетүүдийн эсрэг хүний биед өвөрмөцөөр үүсэх дархлааны хамгаалалтын уургууд юм.

НЭМҮТ-өөс  энэ талаар тодруулахад “Биобэлдмэлийн үйлдвэр”-ийн үйл ажиллагаа 2010 оноос  зогссон. Өнгөрсөн зургадугаар сард Засгийн газрын хуралдаанд Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан асуудлыг  танилцуулснаар үйлдвэр хэвийн ажиллаж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар иммуноглобулин үйлдвэрлэх ажил дунд шатандаа явж байна.  Цэцэрлэг, сургуулийн бага насны хүүхдүүдэд урьдчилан сэргийлэх байдлаар дархлааг нь дэмжих байдлаар хийнэ. Товчхондоо эмчийн заавраар булчинд тарих тарилга юм. Гэхдээ ямар ч тохиолдолд эмчийн заавраар хийнэ. Янз бүрийн насны хүмүүст туршилтаар тарихад  гаж нөлөө үзүүлээгүй. Үр дүн сайтай байгаа. Хүний биед байдаг имммуноглобулин уургийг буцаагаад өөрт нь тарина гэсэн үг. 0-11 насны хүүхэд гэлтгүй  насанд хүрсэн хүний COVID-19 халдварын  эмчилгээнд шууд хэрэглэх боломжтой. Хүндэвтэр шатны эмчилгээнд эрт оруулахад хүндрэлээс маш сайн сэргийлэх чухал ач холбогдолтой” гэв.

Тус үйлдвэр нь  иммунноглобулиныг 45 хоногт 60-100 литр сийвэнгээс 2000-3000 хүн тунгаар үйлдвэрлэж, эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлэх хүчин чадалтай юм байна. Монгол Улсын хувьд иммуноглобулиныг халдварт шар, улаан бурхан, менингит зэрэг халдварт өвчний урьдчилан сэргийлэлт, эмчилгээнд хэрэглэж байсан туршлагатай. 

Эх сурвалж:www.polit.mn