Б.ДОЛЖИНЖАВ

ЭМЯ-наас COVID-19 халдварын тархалттай холбоотой ээлжит мэдээллээ 11:00 цагт /2021.08.23/ өглөө. Улсын хэмжээнд даваа гарагт 1566 хүнээс халдвар илэрч,нийт бүртгэгдсэн тохиолдол 195250 болж нэмэгдлээ.Шинээр илэрсэн тохиолдлын 342 нь нийслэлд,1224 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн даваа гарагт дөрвөн хүн цар тахлаар амиа алджээ. Ингэснээр нийт 902 хүн COVID-19 халдварын улмаас нас барлаа.

 Энэ хугацаанд 1674 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарсан байна.Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 10928 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 10011 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 3542 нь хүндэвтэр, 898 нь хүнд, 185 нь маш хүнд байна.

Манай улсад коронавирусын дельта хувилбарын тархалт эрс нэмэгдэж байгаа тул дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж, амны хаалтаа тогтмол зүүн, хүн хоорондын зайгаа баримтлахыг Эрүүл мэндийн яамнаас уриаллаа.

Эх сурвалж:www.polit.mn