З.БАТЦЭЦЭГ

Энди Уорхол орчин үеийн урлагийг бизнес болгосон хүн. Энэ сарын 6-нд түүний 101 насны ой тохиосон билээ. Үүнтэй холбоотой ELLE түүний амьдарлын сонирхолтой баримтуудыг түүвэрлэв.

  1. Түүний жинхэнэ нэр Анжей Вархола. Энди Уорхол бол түүний словак нэрийг америкжуулсан хувилбар.
  2. Түүний аав уурхайчин байсан ба түүнийг 13 настай байхад өөд болжээ.
  3. Уорхолын хүүхэд байхдаа зурсан зураг саяхан хоёр сая ам.доллараар дуудлага худалдаагаар зарагджээ. Зарсан эзэн нь өмнө нь таван ам.доллараар авсан байна.
  4. Маш шашинлаг, католик шүтлэгтэй байсныг ойр тойрны хүмүүс нь мэддэггүй байжээ.
  5. Ээжтэйгээ их дотно байсан. Ээж нь мөн зураач байсан бөгөөд түүнийг үргэлж дэмждэг байжээ. 1952 онд ээж Жулиа нь Нью-Йоркод нүүж ирэн тэд хамтдаа нэг гэрт 20 гаруй жил хамт амьдарч байгаад ээж нь өөд болжээ.
  6. Өөрийгөө ээжийн хүү гэж нэрлэдэг, үүгээрээ их бахархдаг байв.
  7. Тэрбээр Пол, Жон гэсэн хоёр ахтай.
  8. Түүний биелээгүй нэг төсөл бол ганц бие хүмүүст зориулсан Andy-Mats гэх хоолны газар юм. Тэрбээр өөрөө ганцаараа хооллох дуртай байж.
  9. Дэлгүүр хэсэх дуртай, бүгдийг худалдаж авдаг. Дотуур хувцсанд их мөнгө, цаг хугацаа зарцуулдаг байв.
  10. Хувцаснаас жийнсэнд дуртай. Ялангуяа, Levis 501. Тэрээр үүн шиг энгийн бөгөөд их хэрэглэгддэг зүйл бүтээхийг мөрөөддөг байлаа.
  11. Тэрбээр байнга биедээ дуу хураагуур авч явах бөгөөд өөрийн бодол, бусад хүний яриаг бичиж авдаг байж.
  12. Найзууд нь түүнийг Drella гэж дууддаг байв. Энэ нь Cinderella, Dracula гэсэн үгний нийлбэр юм.
  13. Хамарнаасаа их ичдэг байсан тул гоо сайхын хагалгаанд орж засуулжээ.
  14. Түүний “Зүүд” киноны нэээлтэд есөн хүн ирж, долоо нь дуустал нь үзжээ. Кино таван цаг гаруй үргэлжилсэн бөгөөд түүний нэг найзын зүүдний тухай байв.
  15. Өөр бусад туршилтын кино нь “Орших”, “Мөр”, “Амиа хорлолт”, “Гал тогоо”.
  16. 1964 оны зун найзуудын хамт Time Life Building барилгын 44 давхараас бараг долоон цаг хөдөлгөөнгүй камераар эсрэг талын The Empire State Building барилгын бичлэгийг хийжээ.
  17. 1963 оны зургадугаар сарын 3-нд феминист Валери Соланас түүний гэдэс рүү гурван удаа бууджээ. Сум түүний уушиг, улаан хоолой, дэлүү, элэг, ходоодыг оножээ.
  18. Түүний туслахуудын нэг Жерард Маланга таван жил хамтарч ажиллаад, 1968 онд түүний зургийг хуурамчаар дуурайсан хэргээр баривчлагджээ.
  19. Орон гэргүй амьтадын асрамжийн газар тогтмол сайн дураараа ажилладаг байж.
  20. Амьтны чихмэл цуглуулдаг байсан. Түүний цуглуулгад арслан, тогос, оцон шувуу, хандгай, герман дог байдаг байв.
  21. Таны гол асуудал юу вэ гэсэн асуултад батга гэж хариулсан байдаг. Тэрбээр батгаа цагаан кремээр дардаг байснаас болж царай нь хиймэл цагаан харагддаг байжээ.
  22. Рок урлагийн хамгийн шилдэг дискний зургаар түүний зурсан Rolling Stones хамтлагийн 1971 онд гаргасан Sticky Fingers. Жийнсний зураг дүрслэгдсэн байдаг. Анхны худалдаанд гарсан пянзны товчийг тайлхад дотроос нь дотуур хувцас харагддаг.
  23. Тэрбээр олны нүдэн дээр BMW M1 машиныг 23 минутын дотор шар, улаанаар буджээ.
  24. Хүүхэд байхаасаа эмчээс их айдаг байж.
  25. Нас барахынхаа өмнө өгсөн ярилцлагадаа одоог хүртэл бэлгийн харьцаанд орж үзээгүй гэж хэлжээ.
  26. Рекламд тоглож байсан. 1983 онд Японы TDK үйлдвэрлэлийн рекламд дараа нь Diet Coke-ийн рекламд тогложээ.
  27. The Cars хамтлагийн Hello Again дууны клипийг найруулжээ.
  28. 1987 онд цөсний хагалгааны хүндрэлээс болж нас баржээ. Авсанд нь өөрийнх нь зохиосон Interview сэтгүүл, дуртай Estee Lauder-ын үнэртэй усыг нь хийсэн байна.
  29. Нас барснаас нь хойш бүх өдрийн тэмдэглэлийг нь хэвлэсэн байна. Өөрт нь тохиолдсон бүгдийг маш нарийн бичиж, тэмдэглэн, бүр ресторанд хооллосон, таксигаар явсанаа хүртэл бичсэн байжээ.
  30. Өдрийн тэмдэглэлд нь Оросын яруу найрагч Андрей Вознесенскийтэй танилсан тухай бичсэн байдаг.
  31. Түүний Мэрилин Монрег зурсан зураг 2007 онд 80 сая ам.доллараар зарагджээ.
  32. 2011 онд түүний бүтээлүүд дуудлага худалдаагаар нийтдээ 380 сая ам.долларт хүрчээ.
  33. Нью-Йоркод их хайртай байсан бөгөөд ихэнх амьдарлаа энэ хотод өнгөрөөжээ. Түүний ордог байсан газруудаар “Энди Уорхолын Нью-Йорк. Дөрвөн аялал” хэмээх ном гарчээ.

Эх сурвалж: www.elle.ru