Б.ДОЛЖИНЖАВ

Бүх нийтээр цар тахалтай тэмцэж байгаа хүнд хэцүү цаг үед “Токио-2020” олимп амжилттай болж өнгөрлөө. Хүн төрөлхтөний эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон энэ наадмын онцлох 21 зургийг “BBC Sport” суваг сонирхуулж байна.

1.Их Британийн усанд сэлэлтийн тамирчин Tom Daley дөрөв дэх олимпдоо оролцосны дараагаар эрэгтэйчүүдийн 10 м тавцангаас үсрэх хосын төрөлд анхны алтан медалиа авч буй мөч.

2.Уран сайхны сэлэлтийн төрөлд оролцож буй Хятадын тамирчид

3. Бразилын тамирчин Итало Феррейра хагас шигшээ тэмцээний үеэр  Цуригасаки далайн давлагаан дээр

4. Италийн тамирчин Жианмарко Тамбери,  Катарын тамирчин Мутаз Эсса Баршим нар эрэгтэйчүүдийн өндрөөс үсэлтийн тэмцээнд хамтдаа алтан медаль хүртсэн нь

5. Өмнөд Африкын тамирчин Эрин Стеркенбург, Өмнөд Солонгосын тамирчин Со Чёхон  нар эмэгтэйчүүдийн спорт авиралтын тэмцээний үеэр

6. Их Британийн тамирчин Бетани Шрайверыг дугуйн “BMX” төрөлд алтан медаль хүртсэнийх нь дараа түүний  багийн тамирчин Кай Уайт өргөн явж буй нь

7. 4х100 буухиа холимог сэлэлтийн төрөлд алтан медаль авсны дараа Их Британийн тамирчид

8. Японы тамирчин Коки Сайто ганцаарчилсан үсрэлтийн төрөлд оролцож буй нь

9.Норвегийн тамирчин Карстен Ворхолм эрэгтэйчүүдийн 400 метрийн саадтай гүйлтийн төрөлд дэлхийн рекордыг эвдэж, алтан медаль авлаа

10. Израйлийн тамирчин Линой Ашрам гимнастикийн ганцаарчилсан үзүүлбэрээ үзүүлж байгаа нь

11. “skateboarding”  төрөлд хүрэл медаль хүртэж Их Британийн хамгийн залуу олимпийн медальтан болсон 13 настай Скай Браун

12.Колумбын тамирчин Катерине Ибаргуен эмэгтэйчүүдийн гурвалсан үсрэлтийн үеэр

13.Хүрэл медаль хүртсэн Америкын тамирчин Саймон Байлз дасгалжуулагчтайгаа хамт

14. Их Британийн тамирчин Эмма Вилсон хүрэл медалиа тэмдэглэж байгаа нь

15.Боксын хөнгөн жингийн эрэгтэйчүүдийн тулааны үеэр Польшийн тамирчин Дамиан Дуркач, ОХУ-ын тамирчин Габил Мамедовыг накаутад оруулсан нь

16.АНУ-ын тамирчин Кевин МкДауэлл эрэгтэйчүүдийн ганцаарчилсан триатлоны тэмцээнийг усанд сэлэлтээр эхлүүлж байгаа нь

17. Японы гимнастикийн тамирчин Хатакеда Хитоми бэлтгэлээ хийж буй нь

18. Их Британийн тамирчид эрэгтэйчүүдийн дугуйн уралдааны үеэр

19. Өмнөд Африкын тамирчин Жулиа Винсент эмэгтэйчүүдийн гурван метрийн  трамплины төрөлд

20. АНУ-ын тамирчин Равен Саундерс эмэгтэйчүүдийн  бөөрөнцөг түлхэлтийн төрөлд оролцлоо

21. Испани болон Аргентины тамирчид эмэгтэйчүүдийн хоккейн тоглолтын үеэр

Эх сурвалж:BBC