Б.ДОЛЖИНЖАВ

БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотын хүнсний захаас анх илэрсэн гэх COVID-19 цар тахлын эх үүсвэр өнөөдрийг хүртэл тодорхой бус байна. Одоогоор судлаачид сарьсан багваахайнаас далайн амьтдад халдан, түүнээс хүнд халдварласан гэсэн таамаг дээр тогтоод байгаа юм. ДЭМБ-ын судлаачдын баг Ухань хотод ажилласан ч тодорхой үр дүн гараагүй.

Ийн COVID-19 халдвар Хятадын судалгааны төвөөс алдагдсан гэсэн нотолгоо байгааг АНУ-ын Бүгд найрамдах намынхан даваа гаригт гаргасан тайландаа дурджээ. Уханийн вирус судлалын хүрээлэнгийн шинжээчид болон Америк судлаачид АНУ болон Хятадын Засгийн газрын санхүүжилтээр коронавирусыг гарган авч, хүнд тараасан хангалттай нотлох баримт олдсон хэмээн тайланд бичжээ. Энэ хүрээнд Бүгд найрамдах намын төлөөлөгч Майкл  Мккаул өдгөө 4.4 сая хүний амийг авч одсон COVID-19 вирусын эх үүсвэрийг судлахыг уриаллаа. Гэвч АНУ-ын Тагнуулын агентлаг энэ дүгнэлтийг баталсангүй. Мөн Хятад улс вирус тус улсын лабораториос алдагдсан гэх мэдээллийг цаг ямагт няцаасаар ирсэн юм.

Эх сурвалж:Reuters