Б.ДОЛЖИНЖАВ

АНУ болон Европын холбооны орнуудад хоёр тун вакцинд хамрагдсан иргэд Англи руу очоод тусгаарлагдах шаардлагагүй гэсэн шинэ журам өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ.Энэ журам Англитай хилээ нээсэн улс орнуудын иргэдэд хамаарах юм. Журмын өөрчлөлт гадаадад гэр бүлийн болон ойр дотны хүн нь гацсан иргэдэд сайнаар нөлөөлнө хэмээн Английн Засгийн газар мэдэгдэв.Гэхдээ аялагчид PCR шинжилгээ өгнө. Харин 18-аас доош насныхан шинжилгээ өгөхгүй.Английн ногоон жагсаалтад багтаагүй улсаас ирж байгаа бол 10 хоног тусгаарлагдана.

Ийн олон улсын онгоц өнөөдрөөс Англиас бусад орон руу нисэх боломжтой болсон юм. Ингэхдээ “ногоон” жагсаалтад багтсан улсаас Англи руу очих болон буцахдаа PCR шинжилгээний сөрөг хариутай байх ёстой. Харин “улбар шар” жагсаалтад багтсан улсаас ирэх бол зорчихоос хоёр хоногийн өмнө, буцахаас гурав хоногийн өмнө PCR шинжилгээ өгсөн байна. Америк, Европын холбооноос өөр оронд вакцинд хамрагдсан бол 10 хоног тусгаарлагдана. “Улаан” жагсаалтад багтсан орноос ирэх бол вакцины гэрчилгээнээс үл хамааран Засгийн газраас зөвшөөрөл олгосон зочид буудалд 10 хоног тусгаарлагдах юм. Англид насанд хүрсэн хүн амын 89 хувь нь  цар тахлын эсрэг вакцины эхний тундаа хамрагдаад байна.

 Эх сурвалж:BBC