З.БАТЦЭЦЭГ

Тувад хэрэгжүүлсэн “Тоон эдийн засаг” үндэсний төсөл гурван жилийн хугацаанд 400 гаруй нийгмийн ач холбогдол бүхий объектуудад улсын тэргүүлэх холбооны оператор “Тыва Связьм Информ”-оор дамжуулан интернэтэд холбожээ. Энэ өдрүүдэд өргөн зурвасын интернэтийг хилийн Наран тосгонд  холбож байна. Тувад албан томилолтоор ажиллаж байгаа сенатч Дина Оюун тосгоны захиргаанд харилцаа холбооны төв суурилуулах, интернэтийн хурдыг шалгах ажиллагаанд оролцов. Тосгоны захиргаанд 10 мбит/сек, сургуульд 50 мбит/сек хурд бүртгэгдэв.

Сенатч хошуу болон нутгийн захиргаанд энэ үйл явдалд баяр хүргэж, төслийг хэрэгжүүлж байгаад “Тыва Связьм Информ” багийнханд талархал илэрхийлж, үүний ачаар төрийн үйлчилгээ авах, телемедицин мөн сургуульд зарим төрлийн багш нар дутагдвал тоон боловсролын нөөцийг ашиглан зайны сургалт зохиох боломжтой болсныг хэллээ.

Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Шораан Шомбун Наран тосгонд төслийн нээлтийн үеэр тэмдэглэснээр энэ бол хил орчмын тосгоны хувьд том амьдрал руу хийсэн жижиг алхам гэжээ. Бүгд найрамдах парламентад Эрзин, Тэсгэм хошууг төлөөлж оролцсон Тувагийн Дээд хурлын депутат Эчис Балдир Нурзат мөн тосгоны иргэдэд баяр хүргэлээ.

Орон нутгийн оршин суугч Раиса “Тыва Связьм Информ”-ын багт талархал илэрхийлээд одоо Тувагийн Үндэсний хөгжимт драмын театр, Филармонийн дуртай концертыг үзэх боломжтой боллоо гэв. “Одоо энэ концертууд маш хурдан интернэтэд тавигддаг болсон. Хиймэл дагццлаар үзэхээр үнэтэй болж байна” гэж тэрээр хэлжээ.

Тува улсын мэдээллийн яамны төлөөлөгч Донаа Аймагийн тэмдэглэснээр яам нь тосгон доторх харилцаа холбооны шугамыг цаашид хөгжүүлэх, айл өрхийн интернэт холболтоор хангах чиглэлээр үүрэн холбооны операторуудтай хамтран ажиллаж байна. Энэ жил Тувагийн нийгмийн ач холбогдол бүхий байгууламжуудыг интернеээд холбох гуравдугаар шатны хүрээнд “Тыва Связьм Информ” нь Бүгд найрамдах улсын янз бүрийн чиглэлд 400 гаруй км оптик кабелийг сунгаж, хурдан бөгөөд өндөр чанартай интернэт ашиглах болно. Үүнд номын сан-80, ерөнхий боловсорлын байгууллага-33, гал команд-хоёр, хотын удирдлага-43, эх барих тусламжийн пунк-35 орж байгаа юм.

Эх сурвалж: www.tuvaonline.ru