М.ОЮУНТҮЛХҮҮР

(CNN) АНУ -ын Геологийн албаны урьдчилсан мэдээллээр 8.2 баллын хүчтэй газар хөдлөлт далайн эргийн ойролцоо болсны дараа Аляскийн зарим хэсэгт цунамигийн сэрэмжлүүлэг өгч байна. Маш хүчтэй газар хөдлөлт нь Аляска мужийн Перривилл хотоос зүүн урд зүгт 91 килеметр зайд оройн 22:15 цагийн орчимд болжээ. Орон нутгийн цагаар лхагва гаригийн шөнө гэж АНУ-ын Геологийн албанаас мэдээлэв. 46 милийн гүн дэхь (46.7 км) газар хөдлөлт нь гүехэн гэж тооцогддог. Гүехэн газар хөдлөлт нь 0-70 км -ийн гүнд байдаг. Урьдчилсан байдлаар 6.2 ба 5.6 магнитудын буюу  дор хаяж хоёр удаа хүчтэй зэрэг газар хөдлөлт болсон гэж Геологийн алба мэдээлжээ.

АНУ -ын Цунамигийн үндэсний анхааруулах төвөөс тус мужийн Өмнөд Аляска ба Аляскийн хойг, Хинчинбрук хаалганаас ( Hinchinbrook Entrance/ Севардаас зүүн тийш 90 км) Unimak Pass хүртэл, Алеутын арлуудын хувьд Unimak Pass -аас (Unalaska -аас зүүн хойд зүгт 80 км), Аляскийн Самалга  (Samalga) хүртэл 30 км-т цунамигийн анхааруулга өгчээ.

Кодиак арлын хамгийн том хот болох Кодиак хотын цагдаа нар оршин суугчдыг өндөрлөг газар руу нүүхийг зөвлөж, ахлах сургуулийг нүүлгэн шилжүүлэлтийн зориулалтаар нээлттэй ашиглаж байгааг дурдав. Кодиак бол Аляскийн хамгийн том арал бөгөөд АНУ-ын хоёр дахь том арал болох Кодиак арлын баруун хойд үзүүрт байдаг. Хавайд цунамигийн цаг гаргасан боловч сүүлд уг цагийг цуцалсан байна. "Боломжтой бүх мэдээлэлд үндэслэн цунамигийн аюул заналхийлээгүй" гэж Номхон далайн Цунамигийн анхааруулах төвөөс мэдээлжээ.

“Үндэсний цаг уурын алба” -ны мэдээлснээр цунамигийн аюулын түвшинг Хойд Америк дахь АНУ, Канадын Номхон далайн бусад эрэг орчмын хувьд хэмээн тооцоолж байгаа аж. 

Эх сурвалж:www.polit.mn