З.БАТЦЭЦЭГ

Англид хачирхалтай үйл явдал болж байна. Улс оронд дөрөв дэх давалгаа аймшигтай явагдаж байгаа энэ үед Засгийн газраас эрх чөлөөний өдрийг зарлан цар тахлын эсрэг хөл хориогоо цуцаллаа. Ингэснээр шинэ халдвар, нас баралтын тоо эрс нэмэгдэнэ гэдгийг Засгийн газраас ил тод зарлаж байна. Тэгээд яагаад ийм арга хэмжээ авахад хүрэв?

Дээшээ чиглэлтэй хөдөлгөөн

Үнэндээ коронавирусын нөхцөл байдал Англид үнэхээр аймшигтай байна. Англичууд гунигтай рекордыг эвдсээр. Коронавирусын халдвар тархалтаараа англичууд Европод дөрөвдүгээр байранд байна. Гэвч ойрын өдрүүдэд Туркийн урд орон эхний гуравт жагсах магадлатай байгаа. Хэн нэгэн нь энэ бол тархвар судлалаараа тийм чухал үзүүлэлт биш гэж хэлэх байх. Тэр ч зөв. Зуун сая хүн амтай улс ч бий, хоёр сая хүн амтай улс ч бий (хүн амын тоонд нь харьцуулж тооцох хэрэгтэй л дээ), мөн энэ жагсаалтад өвдөөд, эдгээд, эсрэг бие тогтсон хүмүүс бас багтаж байгаа. Тиймээс яг одоо хэдэн хүн халдвар авсан байгаа тоог гаргах нь зүйтэй. Гэвч энэ хоёр үзүүлэлтээр Англи бүр ч муу байна. Нэг хүнд ногдох халдварын тоогоор Европын томоохон орнуудаас мянган хүн тутамд 89 хүн ногдох үзүүлэлтээр нэгдүгээрт бичигдэж байна. Өөрөөр хэлбэл ард иргэдийн бараг 10% нь ковидоор өвджээ. Харьцуулж үзвэл,  европчуудын ихэнх нь ковидын жинхэнэ там Орост л болж байгаа гэж үзэж байгаа оронд мянган хүн тутамд 40 хүн ногдож байна. Англид яг одоо халдвар авсан хүний тоо бараг 940 мянга, энэ нь Европт нэгдүгээрт, дэлхийд АНУ-ын дараа хоёрт орж байгаа юм. Харьцуулж үзхэд ОХУ 473 мянган хүнээр тавдугаарт орж байна. Энэ ялгаа арилахгүй. ОХУ нь хүн амаараа Англиас 2,5 дахин их, өдөрт ойролцоогоор 25 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж байхад Англид долдугаар сарын 17-ны байдлаар энэ үзүүлэлт 50 мянга даваад байна. Долоо хоногийн үзүүлэлтээсээ бараг 50%-иар ихэссэн байна. Ойрын ирээдүйд тоон үзүүлэлт нь буурвал бүс нутгуудад коронавирусын тест дууссантай холбоотой.

Сайн мэдээ мэдээж бий. Англичууд вакцинжуулалтаараа рекорд тогтоож байгаа гэж зарлаад байна. Насанд хүрэгсдийн 88% нь багадаа нэг тун хийлгэсэн, 68% нь хоёр тун хийлгэсэн гэсэн мэдээ байгаа. Гэтэл яагаад ийм өндөр тархалттай байна вэ? Учир нь тэд өөрсдийн AstraZeneca вакциныг хийж байгаа. Гэвч мэргэжилтнүүд вакцин бол үр дүнтэй байгаа харин Энэтхэгийн штаммд л учир байна гэж үзэж байна.  Үүнийгээ улс төрийн үүднээс “дельта штамм” гэж нэрлээд байгаа. Энэ нь халдвар авагсдын 90% нь гэж бүртгэгдээд байгаа. Энэ штамм маш халдвартай бөгөөд вакцинжуулалтад хамрагдаагүй хүмүүс бөөнөөр өвчилж байна.

Үл мэдэгдэх  рүү үсэрсэн нь

Ийм тохиолдолд Засгийн газраас яаралтай бүх хүн амыг вакцинжуулах ёстой бөгөөд вакцинжуулалт хийгдэж байх үеэр нийгмийн үйл ажиллагаанд шинэ хязгаарлалт тогтоох хэрэгтэй юм шиг санагдаж байна. Багадаа л одоо байгаа хязгаарлалтыг чанга сахиж мөрдөхөд хяналт тавих учиртай байлтай. Гэвч үгүй ээ, жентльменүүд зөвхөн төлөвлөгөөний дагуу ажилладаг. Засгийн газраас долдугаар сарын 19-нд бүх хөл хориог цуцлан, Эрт чөлөөний өдөр болгоно гэж зарласан л бол хэлсэн амандаа хүрнэ. Хүмүүс одоо тайван нэг газар цуглан, шөнийн клубууд ямар ч хязгаарлалтгүй ажиллан, олон нийтийн газар маск заавал зүүх албагүй болжээ.

Америкийн CNBC энэ шийдвэрийг “Үл мэдэгдэх  рүү үсэрсэн нь” нь гэж нэрлэсэн. Английн хэдэн зуун эмч, эрдэмтэд нар ил захидал бичин Засгийн газрын шийдвэрийг “аюултай, яарсан” гэж үзэж байна.

Гэсэн хэдий ч эрх баригчид бүгдийг зөв тооцоолсон гэж хэлж байна. Английн Ерөнхий сайд Жонсон шударгаар  ингэснээр шинэ халдвар, нас баралтын тоо эрс нэмэгдэнэ гэдгийг  ил тод зарлаж байна. Гэвч энэ нь хөл хориог үргэлжлүүлснээр эдийн засагт үзүүлэх хор нөлөө нь илүү ноцтой гэжээ. Тиймээс жижиглэнгийн худалдааны төлөөлөгчдийн тооцоогоор энэ салбар нь гурван удаагийн хатуу хөл хорионы үеэр бараг 30 тэрбум фунт стерлингийн алдагдал хүлээжээ. Ард түмнээс илүү төрийн сан чухал гэсэн үг юм.

Албан ёсоор Ерөнхий сайд өөр томъёололтой байгаа. Засгийн газраас хөл хорио тогтоохоос илүү ард иргэд өөрсдөө сайн дураараа тусгаарлагдах хэрэгтэй гэж тэрээр үзэж байна. “Өөрсдийгөө тусгаарлах нь- коронавирусын эсрэг тэмцэх сайн аргуудын нэг юм” гэж Борис Жонсоны албанаас мэдээлж байна. Хүн мөн чанарын хувьд уруу татагдах нь үүрэг хариуцлагаа умартахад хүргэдэг гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Засгийн газраас хатуу хөл хорио тогтоохгүй л бол хүмүүс сайн дураараа тусгаарлагдана гэж байхгүй, тэр тусмаа зуны улиралд. Цаашдын үйл явц ойлгомжтой- өвчлөл огцом эрс өсөхөд, эрүүл мэндийн системд том цохилт болно, цаашлаад Жонсоны дэмжээд байгаа эдийн засагт хүндрэл учрах нь дамжиггүй. Онцгой байдал болчоод байна. Метроны хөдөлгөөний удирдлагын өрөөнд хэд хэдэн ажилтан тусгаарлах зааварчилгаа авсан нь Лондонгийн метроны нэг чиглэл тэр чигтээ ажлаа зогсооход хүрээд байна. Тэдний хэн нэгэнд нь коронавирус илэрсэн юм уу эсвэл өвчтэй хүнтэй хавьтагч болсон юм уу. Ямартай ч бүгдийг нь 10 хоног тусгаарлах болоод байна. Яг ийм шалтгаанаар английн алдартай Green King паб 33 салбараа хаахад хүрээд байгаа.

Бүгд  эн тэнцүү эрхтэй ч, зарим нь илүү эн тэнцүү

“Хөл хорио цуцалсантай холбоотой ийм жишээнүүд цаашид их байх болно. Ажилтнууд өөрсдийгөө тусгаарлах үүрэг нь жижиглэнгийн худалдааны асуудалд аль хэдийнээ ноцтой асуудал үүсгээд байгаа бөгөөд халдварын тоо улам нэмэгдэж байхад хязгаарлалт цуцалж байгаа нь эдийн засгийг улам доройтуулах болно” гэж Британийн жижиглэн худалдааны консорциумын төлөөлөгч Хелен Диккенсон хэллээ. Түүний үзэж буйгаар өвчтэй хүмүүстэй хавьтагч болсон ч, PCR сөрөг гарсан, вакцинтай хүмүүсийг тусгаарлах шаардлагагүй гэж эрх баригчид зарлах ёстой гэжээ.

Гэвч Засгийн газраас ийм шийдвэр гаргахгүй байна. Зөвхөн өөрсдөдөө зориулж. Борис Жонсон, түүний санхүүгийн канцлер Риши Сунак нар өвчтэй хүнтэй хавьтагч болчихоод, өөрсдийгөө тусгаарлах ёстой байв. Гэвч тэд тусгаарлалтаас татгалзан, өөрсдийгөө “шинэ программын” туршилтад орж байгаа, амжилттай болбол ирээдүйд тусгаарлалтыг халах боломжийг олгоно гэж зарлажээ. Ийм шалтаг нь ард түмний дургүйг хүргэж, өөрсдийг нь хоёрдугаар зэрэглэл хэмээн үзэж, цар тахлын золиос болсон бүх хүмүүсээр тохуурхаж байна хэмээн шүүмжилж байна. Жонсон, Сунак нар огцорхоосоо айн, маш хурдан өөрсдийгөө тусгаарласан билээ. Үүний зэрэгцээ тэд өөрсдийн алдааг зарим нэг алдартай алхамаар өнгөлбөл зүгээр байлаа. Жишээ нь Хелен Диккенсоны саналыг авч үзсэн бол. Гэтэл үгүй ээ, Жонсон хэлэхдээ Засгийн газар ажилтнуудаа энэ журмаас чөлөөлөх боломжийг л авч үзэж байна гэжээ. Бүх ажилтныг биш, зөвхөн чухал салбарт ажиллаж байгаа хүмүүсийг гэлээ. Жишээ нь хүнсний үйлдвэрлэл, ус цахилгаан түгээгчид, хилийн ажилтнууд, төмөр замыхан. Харин бусад нь цаашаа утгагүйгээр гэртээ суусаар.

Английн Ерөнхий сайдын эдийн засгийг аврахын тулд хязгаарлалтаа цуцалж, өвчний тархалтыг эрс нэмэгдүүлэх төлөвлөгөө нь олон хүнийг үхэлд хүргэж, эдийн засгаа ч аварч чадахгүй гэсэн үг юм.

Эх сурвалж: www.vz.ru. Текст: Доцент Геворг Мирзаян