Б.ЯЛГУУН
Аадар бороо хүчтэй орсны улмаас Хятадын төв хэсэгт үер болж, хүмүүс гэрээсээ гарч, өртөө, зам усанд живжээ. Хенань мужийн 10 мянга гаруй хүнийг хоргодох байранд нүүлгэн шилжүүлж, үер эхэлснээс хойш 12 хүн нас барсан тухай хотын захиргаа мэдээллээ.
94 сая орчим хүн амьдардаг Хэнань муж усанд автаж, арав гаруй гол замууд хаагдаж, нислэгүүд цуцлагджээ. Үерлэхэд олон хүчин зүйл нөлөөлсөн тэр дундаа уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй дулаарч, хэт хур тунадас орох болсон гэж судлаачид үзжээ.
Нийгмийн сүлжээн дэх зургуудад бүхэл бүтэн гудамжууд живж, машин, хог хаягдал урсдаг үерийн усанд урсаж байгааг харуулав.
Хэнань мужийн Луянг хотын далан нурж болзошгүй гэж тус албаныхан мэдээллээ. Цэргүүдийг энэ бүсэд байрлуулан засах ажиллагаанд дайчилжээ.
Аврагчид олс ашиглан хүмүүсийг аюулгүй газар руу татаж байгаа бол бусад нь галт тэргэн дээр зогсож, уснаас дээш гарахыг хичээж байна. "Би багаасаа Зэньжоуд амьдарсан. Өнөөдрийг хүртэл ийм хүчтэй аадар бороо орж байгааг хэзээ ч харж байгаагүй" гэж 56 настай зоогийн газрын менежер Ван Гуйронг Ассошиэйтэд Пресс агентлагт ярьжээ.
Зэньжөү хотод сүүлийн гурван хоногт орсон хур тунадасны хэмжээ жилийн турш орох хэмжээтэй ижил байна гэж мэдээлэв. Ойрийн өдрүүдэд аадар бороо тус бүс нутагт удаан үргэлжлэх төлөвтэй байгааг цаг уурчид мэдээлжээ.
Эх сурвалж: www.polit.mn