Г.МИЧИДМАА
“Хүмүүст эдгээр тэмцээн аюулгүй, эрсдэлгүй гэдгийг зохион байгуулагчид ойлгуулах нь чухал” гэж Токиогийн олимпийн хорооны Ерөнхийлөгч Сейко Хашимото хэлэв. Олон улсын олимпийн Комиссын дарга Томас Бак Токиогийн лацадсан хэсгээс гадуур хэнд ч тамирчид халдвар тараах боломжгүй гэж анхааруулав. Ингэж анхааруулсны дараах өдөр нь зохион байгуулах комиссын тэргүүн бямба гарагт тэнд байгаа нэг хүний шинжилгээний хариу эерэг гарсныг мэдээлэв.
Токиогийн олимпийн хорооны Ерөнхийлөгч Сейко Хашимото хэвлэлийн бага хурлаар халдвар авсан хүн бол тамирчин биш харин тэмцээнийг зохион байгуулах үйл ажиллагаанд оролцож буй нэгэн гэж хэлжээ. Тэрээр халдвар авсан хүний гарал угсааг хэлэхээс татгалзсан. (Гэвч энэ нь түүний сандарсан нөхдийг тайвшруулахгүй ажээ.)
“Үүнээс өөр маш олон санаа зовох зүйл бий гэдгийг би ойлгож байна” гэж Хашимото хэлэв. “Зохион байгуулагчид хүмүүст эдгээр тэмцээн аюулгүй, эрсдэлгүй гэдгийг ойлгуулах хэрэгтэй.” “Бид бүх чадлаараа хичээж байна” гэж тэрээр давтан хэллээ.
Судалгаагаар дийлэнх Япончууд цар тахлын үед спортын тэмцээн зохион байгуулахыг эсэргүүцэж байгааг харуулсан хэдий ч “аюулгүй, эрсдэлгүй” гэдэг үг гаднаас ирж буй зочид, тамирчдын гэнэтийн халдвар тэмцээнийг олимпийн “супер-тараагч” үйл ажиллагаа болгочихгүй гэж чадлаараа ажиллаж байгаа Японы Засгийн газрын ба ОУОК болжээ.
Олимпийн 11000 тэмцээнд оролцох тамирчдын ихэнх нь 109 га усан эргийн орчинд байрлана. Уг тамирчдын тэмцээн долдугаар сарын 23-аас наймдугаар сарын 8-н хүртэл үргэлжлэх юм. Харин үлдсэн нь Япон руу очих замдаа явж байна. Гэвч тэр дундаас аль хэдийн 40 хүн (Япон, гадаад хоёул) КОВИД-19-өөр эерэг гарсан гэж олимпийн төлөөлөгчид хэлэв.
КОВИД-19-ийн эрчимтэй өсөлт ерөнхий сайд Ёшихидэ Суга-г Токиод өнгөрсөн долоо хоногт онцгой байдал зарлахад хүргэсэн. Үр дүнд нь, тамирчдыг хөгжөөх хөгжөөн дэмжигчид байхгүй болох ба олимпийн нээлтийн, хаалтын ёслол зарим нэг зохион байгуулалтаар дутах бололтой.
Энэ үеэр, Уганда улсын тамирчдын баг олны анхаарлыг муугаар татав. Тэдний хоёр гишүүн болох 20-оод насны тамирчин, 50-иад насны дасгалжуулагч хоёр Токио-д ирэхдээ КОВИД-19-ын халдвартай анхны оролцогч болж таарсан бөгөөд цааш явах боломжгүй болсон. Магадгүй, Угандагийн гишүүд болон Японы гаалийн мэргэжилтнүүд тахлыг тараахаас сэргийлж чадсан боловч үлдсэн гишүүд нь халдвартай хүнтэй ойрын хавьталд орсон хэрнээ Осакад ойр бэлтгэлийн хотхондоо очсон байсан нь илүү ичгэвтэр юм.
Дараа баасан гарагт нь, 20 настай Угандагийн хүндийн өргөлтийн тамирчин Жулиус Ссекитолеко бэлтгэлийн хотхондоо КОВИД-19-н шинжилгээ өгөлгүй алга болсон байсныг мэдээлсэн. “Бид тамирчныг одоо хүртэл хайж байна” гэж Хашимото бямба гарагт хэлж байв.
Ссекитолеко-г хайсаар олимпийнхон аргаа барж, Хашимото “Би хэнээс ч тэрнийг олсон гэх мэдэгдэл аваагүй, гэхдээ түүний тайлбарыг сонсохоос нааш, ямар арга хэмжээ авах нь хэцүү” гэжээ.
Угандагийн багийг ахлагч Бэтрис Аеикору хэлэхдээ “Ссекитолеко ба дасгалжуулагч мягмар гарагт Уганда руу буцах ёстой байсан бөгөөд Ссекитолеко Японд ажил олж үлдмээр байна” гэсэн зурвас үлдээсэн байсан гэв. Уганда улс зуны олимпод 1956 оноос хойш өрсөлдөж, нийт долоон медаль – хоёр алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртжээ.
Угандагийн хүртсэн медалийн дөрөв нь боксынх. Хамгийн сүүлд Уганда медаль авсан тохиолдол бол 2012 оны Лондонгийн олимпод уртын гүйлтийн тамирчин Стефен Кипротич марафонд орж алтан медал хүртсэн юм.
Эх сурвалж: www.polit.mn