З.БАТЦЭЦЭГ

 

COVID-19-ийн эмчилгээнд хэрэглэж буй азитромицин эмийг үр дүнгүй гэж үзэж байна. Lancet сэтгүүлд гарсан уг мэдээллийг Европын клиник лабораторийн нийгэмлэгийн хэвлэлийн алба иш татан нийтэлжээ. Энэ эм нь өвчтөний биеийн байдлыг сайжруулахгүй, эрчимт эмчилгээний тасагт шилжүүлэх эрсдлийг бууруулахгүй болох нь тогтоогдсон гэсэн байна. Судалгааг явуулсан эрдэмтэд дэлхийн эмч нараас энэхүү эмийг ойрын хугацаанд хэрэглэхээс татгалзахыг хүссэн байна.

 

“Ойрын хугацаанд бүх дэлхийн эмч нар COVID-19-ийг эмчлэх зорилготойгоор энэ эмийг хэрэглэхийг зогсоох зайлшгүй шаардлагатай, ингэснээр нянд тэсвэртэй болох эрсдлийг бууруулна” гэж баримтад дурджээ.

 

ОХУ-д коронавирусын халдварын эсрэг “Фавипиравир”-ийг нэн тэргүүний эм болгон хэрэглэж байгаа. Энэ тухай 2021 оны хоёр сард ОХУ-ын хэрэглээний хяналтын газрын клиникийн ажил эрхэлсэн дэд захирал Татьяна Руженцова мэдэгдсэн. Тэгэхэд ЭМЯ-аас азитромициныг коронавирусын эмчилгээний удирдамжаас хассан.

 

Эх сурвалж: www.news.ru