Б.АНХ-УЧРАЛ
Blackpink бол Өмнөд Солонгосын хамгийн алдартай охидын хамтлаг юм. 2016 онд анхны дуугаа олны хүртээл болгосноос хойш дуу хөгжмийн салбарт маш том тэсрэлт хийж Өмнөд Солонгос гэлтгүй дэлхий дахинаа гайхалтай нэр хүндийг олж авсан. Тэгвэл тэд таван насны төрсөн өдөртөө зориулж ирэх наймдугаар сард томоохон хэмжээний тѳсѳлд бэлдэж байгаагаа мэдэгдсэн. Тус тѳслийн нэр “4+1 PROJECT” бөгөөд утга нь “BLACKPINK” дөрвөн гишүүнтэй ба фендом нь “BLINK” тул 4+1 гэсэн байдлаар илэрхийлж байгаа аж.
Тэгвэл “YG Entertainment”-аас ирэх наймдугаар сарын 8-нд хамтлагийн дебүт хийсний таван жилийн ойд зориулан “Blackpink: The Movie”-г цацах бөгөөд Солонгос болон бусад 100 орны CGV дэлгэцээр гарахаар тѳлѳвлѳсѳн ба үүнд Монгол Улс ч багтаж байгаа юм.
Тус кинонд гишүүдийн ярилцлага, фенүүдтэйгээ хуваалцахыг хүссэн зүйлс болон ѳнгѳрсѳнд үзүүлж байсан үзүүлбэрүүдийг багтааж дурсамжаар аялуулахаар болжээ. Мөн төслийн нэг хэсэг болох “Photobook” нь хязгаарлагдмал хэмжээгээр үйлдвэрлэгдэх бөгөөд гишүүд зураг сонголтоос эхлээд дизайныг гаргахад хүртэл гар бие оролцсон учраас фенүүдээ сэтгэл хангалуун байна хэмээн тооцож байгаа. Энэ “Photobook” нь Blackpink хамтлагийн анхны бүрэн хэмжээний цомгийн “HYLT”, “IC” “LSG” дуунуудын цацагдаагүй 208 хуудас бүхий зурагтай юм.
Blackpink “Blink нартай уулзсанаас хойш аль хэдийн таван жил өнгөрсөн гэхэд итгэж ядаж байна. Бид энэ photobook-г бэлдэж байхдаа тэдэнтэйгээ маш олон дурсамж бүтээснээ мэдэрлээ. Бидний төлөө бат зогсох blink нар байдаг болохоор бид жаргалтай байдаг. Бид ирээдүйд илүү сайн үзүүлбэрүүдээр хариу барих болно” хэмээжээ.
Эх сурвалж: www.polit.mn