Х.ОЮУНБОЛД

 

АНУ-ын хөрөнгө оруулагч Роберт Кийосаки энэ мягмар гаригт зах зээл ерөнхийдөө уналтад орно гэж таамаглаж  байгаа учраас биткойн, үнэт металл  авахыг уриалсан байна. Баян аав, ядуу аав номын зохиогч тэрээр “Энэ сарын эхээр хямрал болохоос өмнө бэлдэх хамгийн тохиромжтой  үе бол хямралаас өмнө бэлдэх үе юм. Дэлхийн түүхэн дэх хамгийн том хямрал ойртож байна” гэж твиттертээ жиргэжээ. Тэрээр “Сайн мэдээ гэвэл энэ хямрал уналтын үе нь баяжихад хамгийн тохиромжтой үе. Муу мэдээ нь гэвэл дараагийн хямрал, уналт урт удаан үргэлжилнэ.Тиймээс чадахаараа  их алт, мөнгө, биткойн  олж аваарай гэж бичсэн байна. Гэхдээ энэ хямрал, уналт болох шалтгаан болон бусад мэдээллийн талаар тодорхой зүйл нэмж хэлээгүй аж. Энэ нь Роберт Кийосаки анх удаа алт, мөнгө болон биткойныг найдвартай  гэж үнэлж, удахгүй болох хямрал, уналтын талаар сануулж байгаа тохиолдол биш юм. Тэрээр “Өнгөрсөн зургадугаар сарын 19-нд дэлхийн түүхэн дэх эдийн засгийн хөөсрөлт илүү өсч нэмэгдэнэ. Мөн илүү их биткойн худалдаж авахын тулд биткойны ханш 24000 ам.доллар болж буурна гэж найдаж байна” гэж  жиргэж байжээ. Түүнээс гадна өнгөрсөн тавдугаар сарын сүүлээр биткойны уналтын сайн мэдээ гэж үнэлснээс гадна криптовалютын үнэ ханш 27000 ам доллар хүрнэ гэж найдаж байгаагаа онцлов. Роберт Кийосаки  өнгөрсөн дөрөвдүгээр сард хийсэн ярилцлага өгөхдөө ирэх таван жилд биткойны үнэ ханш сая ам долларыг давна гэж таамаглаж байна гэж ярьжээ. Мөн хэдэн долоо хоногийн өмнө дагагчиддаа  твиттерээр  алт, мөнгө, биткойныг тэрээр хувьдаа  үнэт металлыг илүү гэж үзэж байгаа ч ам долларын ханшийг бууруулахад нөлөөлөх арга хэмжээг хэрэгжүүлэхээс өмнө худалдаж авахыг зөвлөжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.7.1 ПҮРЭВ № 131 (6608)