Х.ОЮУНБОЛД
Дэлхийн хамгийн хурдан шилдэг 500 компьютерын жагсаалтыг тэргүүлдэг Японы хамгийн супер компьютер “Фугаку” энэ байр сууриа дахин баталсан байна.
Кобе дэх Рикен Компьютерийн төвийн шинжлэх ухааны төв болон “Фужицу” корпорацитай хамтран бүтээсэн энэ супер компьютер нь нэг секундэд хөвөгч цэгийн хийх үйлдлийн үзүүлэлт нь 422 юм байна. Мөн шилдэг компьютерийн жагсаалтын II байрт ордог АНУ-ын “ Суммит” суперкомпьютероос гурав дахин хурдан аж. Мөн Фугаку компьютерийн дээд үзүүлэлт нь нэг секундэд квинтильон үйлдэл хийх хүчин чадлаас давснаар дэлхийн хамгийн суперкомпьютер болж байгаа юм. Түүнээс гадна ихэвчлэн автоматаар болон хиймэл оюун ухааныг суралцахад ашигладаг байна. Харин цорын ганц өрсөлдөгч нь Лауренс Беркелейгийн лабораторийн “Перлмуттер” нэг секундэд хөвөгч цэгийн хийх үйлдлийг нь 64.6 хүчин чадалтай гэж тооцоолсон суперкомпьютер V байрт оржээ.
Эх сурвалж: www.polit.mn