Б.ДОЛЖИНЖАВ

Хойд Солонгосын төв телевизийн баасан гарагийн ярилцлагын үеэр тус улсын удирдагч Ким Жон Ун жин их хэмжээний  жин хассан байдалтай гарсан нь олон хүнийг гайхшрууллаа.  Удирдагч нь их жин хассанд сэтгэл эмзэглэж буй талаараа иргэд нь төв телевизээрээ ярьжээ.Гэхдээ Пхеньянаас түүний эрүүл мэндийн байдал болон жин хассан талаар албан ёсны мэдээлэл өгсөнгүй. Хатуу дэглэмтэй Хойд Солонгост удирдагчийн эрүүл мэндийн байдлын талаар мэдээлэх нь хориотой байдаг юм.

Цар тахлаас үүдэн Хойд Солонгосын нөхцөл байдал маш муу байгаа. Учир нь  хилээ хааснаас хүнсний хомсдолд орж, өлсгөлөнд автах аюул тулгарсныг Ким албан ёсоор зарласан. Өнгөрсөн жилийн хүчтэй салхины улмаас ургацаа алдсан хөдөө аж ахуйн салбар нь одоо дөнгөж сэргэж байна. Хятадаас бараа бүтээгдэхүүнийхээ ихэнх хувийг авдаг тус улсын хил нь хаалттай байгаагаас экспорт 90 хувиар буураад байгаа юм. НҮБ-аас мэдээлснээр тус улс 860 мянган тонн хүнсний дутагдалд оржээ. Үүнээс үүдэн элсэн чихэр, шар буурцагны тос, гурилын үнэ хэд дахин нэмэгдсэн байна. Тухайлбал, хайрцаг хар цай 70 ам.доллар,кофе 100 ам.доллларт хүрчээ.

Эх сурвалж:CNN