Б.ДОЛЖИНЖАВ

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн хэт халууны “давлагаа” АНУ-ын Номхон далайн баруун хойд хэсэг болон Канад улсын ихэнх хэсгийг хамарлаа. АНУ-ын Үндэсний цаг уурын алба Вашингтон болон Орегон мужийн ихэнх хэсэг, Калифорниагийн зарим хэсгээр илүү их халж, амь насанд аюул учирч болзошгүйг анхаарууллаа. Тиймээс дээрх мужуудад сэрүүцүүлэх төвүүдийг нээж, иргэд гэртээ агааржуулагч байршуулж эхэлжээ.

Сиатль болон Портланд мужид өнөөдөр бүх цаг үеийн хамгийн халуун өдөр болж магадгүй гэсэн ерөнхий төлөв гарчээ. Тиймээс иргэдийг гадуур явахгүй, гэртээ байхыг анхаарууллаа.Үүнтэй холбоотойгоор дэлгүүрүүдийн зөөврийн агааржуулагч дуусч, вакцинжуулалтын цэгүүд түр хаалгаа барилаа.  

Орегон мужийн эрүүл мэндийн газраас кинотеатр болон их дэлгүүрүүдэд агааржуулагч байршуулан хүмүүсийн хоргодох байр болгон ашиглах санал гаргажээ.

Энэ хэт халалт долоон хоног үргэлжилсний дараагаа аажмаар буурах төлөвтэй байна. Хэт халалт, үер, хүчтэй салхи шуурга гэсэн байгалийн гэнэтийн үзэгдлүүд дэлхийн дулааралтай холбоотойг мэргэжилтнүүд онцоллоо.

Эх сурвалж:BBC