Фото:Baikal-daily.ru
Д.АРИУН
ОХУ-ын Буриадын бүгд найрамдах улсад COVID-19-ын халдварын тоо эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор ирэх долдугаар сарын 10-ныг хүртэл хоёр долоо хоногийн хатуу хөл хорио тогтоох шийдвэр хэрэгжиж эхлээд байна. Энэ хугацаанд хүнсний дэлгүүр, хэвлэл мэдээлэл, нийтийн тээврээс бусад салбарын үйл ажиллагааг зогсоож байгаа юм.
ОХУ-д сүүлийн өдрүүдэд COVID-19-ын халдварын тоо өдөрт 20 мянга орчим бүртгэгдэж байгаа бөгөөд Буриад нь өвчлөл хамгийн их гарч байгаа бүс нутгийн тоонд багтаж байгаа юм. Зургадугаар сарын 27-нд Буриадад COVID-19-ын 305 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь Москва /6723/, Москва муж /2608/, Санкп-Петербург /1298/, Нижгород муж /334/-ийн дараа Оросын 85 бүс нутгаас тавдугаарт бичигдэж байгаа сөрөг үзүүлэлт болж байгаа юм.
Буриадын мэдээллийн сайтуудын өнөөдрийн /2021.06.28/-ны мэдээлснээс үзвэл өнгөрсөн нэг хоногт тус бүгд найрамдах улсад халдварын тоо 315-аар нэмэгдэж, 20 хүн нас барсан нь мөн л сөрөг дээд үзүүлэлт болж байгаа аж.
Эх сурвалж: zms.mn